Comment.mn

Камдер ХХК-ийнхан “Энконта таун” хотхоныхоо метр квадратаас “хулгайлдаг”!


“Энконта таун” хотхоны оршин суугчид эрх ашгаа бөдүүлгээр зөрчүүлж, үг хэлж үзэл бодлоо ч илэрхийлж чаддагүй тухай бид өмнө нь бичсэн. Оршин суугчид нь нийлж нэгдээд СӨХ ч байгуулах эрхгүй амьдарч байгаа бөгөөд тус барилгыг бариулсан Камдер ХХК-ийнхан дулаан, ус цахилгаан, хог, лифт хэрэглээний мөнгөнөөс гадна метр квадратаар нь бодож мөнгө авах гэж дарамталдаг. Эцэстээ ус цахилгааныг нь хязгаарладаг мода дэлгэрүүлчихсэн.

 

Гэвч тус хотхоны оршин суугчдын дунд шударга үнэн байдгийг баталж харуулах гэсэн нэгэн цөөнгүй. Тэд нь хууль бусаар хураан авах гэсэн илүү дутуу мөнгийг нь өгөхгүй хэмээн гүрийж, Камдер ХХК-ийнханы шүдэнд орсон мах болж хоцорч буй. Ингэж дарамт шахалт үзүүлдэг энэ компанийн удирдлагууд “Энконта таун” хотхоныхоо метр квадратаас нь хулгайлдаг нь нэг биш айл дээр илэрсэн байгаа юм. Ингэхдээ бүр 5 ба түүнээс дээш метр квадрат дутуу айлууд энэ хотхонд маш их бий. Өөрөөр хэлбэл 110 метр кюадрат гэж зарсан байр нь 5 метр кюадратаар дутаж байгааг оршин суугчид хэлж байгаа.

Энэ бүхнийг нь компанийн удирдлагуудад хэлдэг боловч илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гээчийн үлгэрээр үл тоодог байна. Ийм учраас оршин суугчид нэгдэж нийлж байгаад хууль хяналтын байгууллагад хандахаар болжээ.

Ингэж эрх ашгаа хамгаалж, иргэдийн халааснаас илүү тоолж авсан мөнгөө авахаар зэхэж байгаагаа оршин суугчдын төлөөлөл хэлж байв. Энэ тухай мэдээлэл өгсөн оршин суугчийн хувьд Камдер ХХК-ийн нөхдүүдэд 8 000 000 төгрөг илүү төлөхөөр байгаа гэнэ. Ийм хэмжээний мөнгө нэг хүнээс унагаж байна гэж бодохоор тус компанийнхан яах аргагүй оршин суугчдаасаа хулгай хийж, хуурч мэхэлж орон сууцаа худалдаалсан болж таараад байгаа юм. Тэгэхээр хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналт тэр бүү хэл салбарын яам ч тус компанийн энэхүү шударга бус, хулхи хуурамч үйлдлийг илчлэхэд тусалж, оршин суугчид хэрэглэгчийнхээ төлөө дуугарах цаг болсон байна.

Үргэжлэл бий…

Ж.Булгантамир

Эх сурвалж: www.hunnu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.