Та хэзээ хамгийн сүүлд хайртай хүнтэйгээ хамт кино үзсэн бэ? Ажил, мөнгө, ар гэрийн асуудал гэсээр байгаад хамтдаа хэзээ кино театрт суугаад хамт кино үзсэнээ санахгүй байгаа юм биш биз. Хүн амьдралынхаа нийт хугацааны тал хувийг ажил дээрээ өнгөрүүлдэг гээд бодохоор хайртай хүнтэйгээ өнгөрөөх хугацаа ямар бага болохыг та ойлгоно.
Хайртай гэдэг үгээ хэлэхээсээ харамлан дотроо залгиж байхад чинь цагийн зүү харин улам бүр урагшилсаар байдаг. Хамтдаа хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрөөх үеэ нэгэндээ тунирхал гомдлын үг чулуудан, хоёр тийшээ харан өнгөрөөж байгаа юм биш биз. Аль эсвэл бид хоёрын гадуур хамтдаа зугаалах үе өнгөрсөн, хүн амьтан ч юу гэж хэлэх юм гээд нас намба ярин цаг хугацаанд захирагдаж суугаа бол яг одоо хуанлигаа аваад “2015 оны 04 дүгээр сарын 24-нд хайрттайгаа хамт “Учрал” уран сайхны кино үзэх” гэж тэмдэглээрэй. Тэгээд хайрттайгаа учирсан анхны учралаа эргэн дурсаж, гэгээн сайхан тэр үедээ эргэн зочлоорой.
Эх сурвалж: www.dorgio.mn