Comment.mn

Шалга шалга бас дахин шалга


Уран донгоддог, бурдаг гээд сайн нэр зүүгээгүй ч манай Ерөнхийлөгчид сайн тал байна, байх байхдаа өнөөдрийн нийгэмд тун хэрэгтэй сайн тал байна.

Тэр сайн тал нь Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан цагаас хойш авлига хээл хахууль болон төрийн албанд байгаа хууль бус зүйлтэй тэмцэж өнөөдөрт ирсэн нь иргэд олны таашаалд аргагүй нийцэж байна.

Хэрвээ Ц.Элбэгдорж хуучин байсан авлига хээл хахуулийн толгойг илсэн бол төрийн бүхий л шатанд энэ байдал оодорч, өнөөдөр эгэл жирийн иргэд улам ядуурч, хэдхэн тооны нөхөд язартлаа баяжсан хэвээр байх байв.

 

Яахав, Ц.Элбэгдоржийн энэхүү ажиллагааг сонгууль угтсан их баривчилгаа гэх мэтээр ярьж, бичиж байсан ч энэ нь маш зөв алхам байв. Намдаа тусалж өрсөлдөгч намынхаа нөхдийг баривчилсан гэх зэргээр бичиж ярьсан. Ийнхүү 2009 оноос хойш 2013 онд улиран ялалт байгуулж, зургаа дахь жилдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Ц.Элбэгдорийн ажиллагаа өнөөдөр ч сулраагүй байгаа. Тэрээр бусдын ярьдагчлан өрсөлдөгч нам гэхээсээ илүүтэй өнөөдөр төрийн эрх барьж байгаа намын нөхдийг шалгаж, заримыг нь хорьж саатуулаад байгааг уншигч та сайтар мэдэж байгаа. Тодруулбал, төрөлх Ардчилсан намынхаа нөхдийг шалгаж байна гэсэн үг.

 

Харин энэ бүх шалгалт, шүүхийн цоорхойд дийлдэшгүй үлдэж байгаа цөөн нөхөд бий. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “АПУ”-гийн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд, “фортуна” Н.Батбаяр гээд нэрлээд байвал олон л болох байх. Оффшор бүсэд сая ам.доллар мартчихсан, зөвлөгөө авах нэрийдлээр 17 тэрбум төгрөг Засгийн газрын данснаас гаргачихсан гээд маш олон зүйлийг С.Баярцогт дээр дурдаж болно. “АПУ” Г.Батхүүгийн хувьд Өвөрхангайн сонгуулийг луйвардаж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гээд бас олон зүйл бий. Л.Болдын хувьд хил дамнасан зэвсгийн наймаанаас эхлээд хувийнхаа компанийн дансанд гаднаас их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гээд бас л мундахгүй. “Фортуна” Н.Батбаярын хувьд бол надаар хэлүүлэлтгүй хэргийн эзэн гэдгийг хаа хаанаа сайтар мэдэж байгаа. Төрийн бусад шатанд ч ийм зүйл байсаар байгааг Ерөнхийлөгч маань ажиглаж байгаа нь мэдээжийн хэрэг.

 

Яг одоо Ерөнхийлөгч маань энэ нөхдийг шагах ёстойг хаа хаанаа сануулж буй. Амжиж шалгахгүй бол дээрх хэдэн нөхдүүд тэргүүлсэн олигархи бүлэглэл улс орныг чинь цөмлөөд дуусах нь.

 

Дээр дурдсан нөхдийн өдүүлсэн хэргийг бичээд байвал маш их цаг зав шаардах учраас энэ удаад цухас дурдаад орхилоо. Хэрвээ эрхэм Ерөнхийлөгч маань мэддэггүй бол сэтгүүлчид бид армиараа нэгдэж байгаад уул уурхайг нь уудалж өгнө шүү гэдгийг ч давхар уламжилж байна. Ингээд Ерөнхийлөгч өө шалга шалга бас дахин шалга.

 

А.Гал

 

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.