Comment.mn

Хонгилын үзүүрт “ассан гэрэл” иргэдийг бодсон уу


Залуучуудын мөрөөдөл болоод байгаа гэхэд хилсдэхгүй нэгэн зүйл бол “байр”. Аав, ээж, хамаатан садантайгаа нэг гэрт амьдардаг хосууд өрх тусгаарлахыг бодож ажиллаж, зүтгэж байна. Гэвч орон сууцны зээл авах гэхээр банкуудын урьдчилгаа, барьцаа хөрөнгөөс эхлээд асуудал мундахгүй. Мундахгүйг тооцоод байвал олширно уу гэхээс багасахгүй ээ. Хэдхэн хоногийн өмнө чихэнд чимэгтэй мэдээг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар дуулгасан. Тэрбээр орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт хүрсэн хэмээсэн билээ.

Үүнийг сонссон иргэдийн зарим нэг нь олзуурхаж хүлээж авч байхад нөгөө хэсэг нь “энэ иргэдээ бодсон шийдвэр мөн үү” гэж хардаж байна. Барилгын компаниудыг хэт бодсон байж магад. Хэн нэгний бизнесийг бодсон шийдвэр гаргаж байна уу гэлтэй. Ийн хэлэхийн учир нь орон сууцны м.кв-ын үнийг бууруулахад л болох асуудал. Гэтэл урьдчилгааг буулгаж 20 хувийг төр батлан даана гэдэг нь сайхан санаа биш. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа цаг үед эл шийдвэр хэрэгжиж эхэлбэл дахин “өр” нэмэгдэнэ. Манай улс гаднаас зээл авбал зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт орж ирэхгүй зогсох эрсдэл өндөр байгааг холбогдох хүмүүс мэдэгдсэн. Тэгэхээр үнэхээр иргэдээ бодсон шийдвэр мөн л бол “м.кв-ын үнийг нь буулгах нь зүйн хэрэг”.

Урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай иргэд нь байрандаа орж дууссан бөгөөд өдгөө эл мөнгийг төлж чадахгүй иргэдийг орон сууцжуулахын тулд дээрх шийдвэрийг гаргасан.

Өөрөөр хэлбэл, урьдчилгаа 30 хувийг төлж чадахгүй байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлж уян хатан ажиллахаар болсон нь энэ юм.  Үүний цаана олуулаа орон сууцанд орж чадвал  нийслэлийн яндангийн тоо цөөрнө. ТОСК жилдээ гэр хорооллын янданг 14-20 мянгаар багасгах зорилттой ажилладаг гэнэ.

Ямартай ч хонгилын үзүүрт гэрэл аслаа. Гэхдээ иргэдээ бодсон уу гэдэг нь тун эргэлзээтэй байна.

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.