Comment.mn

Солонгос хоолны газрууд хугацаа нь дууссан бэлэн гоймонгоор үйлчилж байгааг МХЕГ шалгаж байна


Солонгос улсын иргэн И К С гэгч манай улсад  5800 шил сөжүг татваргүй оруулж ирсэн, хугацаа нь дууссан бэлэн гоймонг  Солонгоос хоолны газруудад тараасан хэргээр шалгагдаж байгаа.  Одоогоор энэ хэрэгт Солонгос улсын хэд хэдэн иргэнг шалгаж байгаа. Тэдгээр иргэд  анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээгээд байгааг эх сурвалж хэлж байна. Солонгос хоолны газруудад  хугацаа нь дууссан бэлэн гоймон “шахсан” хэргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгаж байгаа. Энэ талаар тус газрын хэвлэлийн албанаас шалгаж байгаа байцаагч нь олдохгүй  байгаа гэдгийг хэллээ.

Уг хэрэгт  Гаалийн байгууллагын ажилтанууд нэмэгдэх магадлалтай байгаа.  Тодруулбал  Монгол улсын хилээр оруулж ирж байгаа ачаа нэг бүрийг шалгадаг бөгөөд нэг шил архи ч рентген зургаар гардаг.  Тэгтэл  5800 шил архийг нүдээ аниад оруулсан хэргээр гаалийн байцаагчдийг шалгах гэнэ.

Харин энэ хэргийг голлон зохион байгуулсан гэгдээд байгаа И К С гэгчийн хилээр гарах эрхийг хаагаад байна.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа эх орон руугаа явахыг завдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.