Хувь хvний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн хүмүүст хүлээлт үүсээд байсан.
Тэгвэл энэ талаар Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Эхний ээлжийн буюу нэгдүгээр сарын 25-наас өмнө хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалаа хүлээлгэн өгсөн татвар төлөгчдийн буцаан олголт ирэх сарын сүүлээр дансанд нь орно. Харин хоёрдугаар ээлжинд буюу нэгдvгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийнх тавдугаар сар хvртэл хүлээгдэнэ” гэлээ.
Эх сурвалж: www.dorgio.mn