Comment.mn

Хөдөлмөрийн яам хамгийн олон ажилтан хомроглон халлаа


Эдийн засгийн хямралаас гарах нэрийдлээр төрийн зарим байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Үүний нэг нь Хөдөлмөрийн яамны харъяа улсын төсөвт үйлдвэрийн газрууд болох Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институтийг нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл судалгааны үндэсний төв гэгчийг байгуулхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хөдөлмөрийн яам 25-н ажилтан, хуучин ажиллаж байсан байгууллагуудаас 47-н ажилтан /жирэмсэний амралттай байсан 6 хүнд ажлын бус амралтын өдрөөр, оройн цагаар утасдаж хэлсэн/ нийт 72 ажилтаныг нэг өдөр нэг тушаалаар, урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт халж цомхотголоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүчин төгөлдөр заалтууд байсаар байтал ажилгүйчүүдийн эгнээг санаатайгаар өргөтгөж байгаа нь нэн хачирхалтай. Шинээр томилогдсон дарга Г.Билэгсайхан нь хуучнаар Гадаадад ажиллах хүч илгээх төвийн даргаар ажиллаж байгаад Солонгосчуудтай хэл амаа ололцож чадалгүй байгууллагаа татан буулгуулж байсан гомдол хонзогнолоо хадгалсаар яваагаа ирэнгүүтээ өөрөө мэдэгджээ. Хамгийн гол нь дээрхи халагдсан хүмүүсийн оронд Д.Амгалан нарын хоёр дэд дарга, 7 газрын дарга, 10 хэлтсийн дарга гэсэн албан тушаалуудыг бий болгож МАН-ын зүтгэлтнүүд болох 20 хүнийг даргаар томиллоо.

Ажилтнуудыг Баасан гаригт дуудаж тушаал танилцуулаад даваа гаригт шууд чөлөөлжээ. Тэр байтугай жирэмсэн, хүүхдээ асарч байгаа эхчүүдийг дуудан ирүүлж ажлын байрыг чинь хадгалж чадахгүй гэж дарамтлан аргагүйн эрхэнд цомхотголд өртүүлэн гаргасан байгаа юм. Өнөөдөр Хөдөлмөрийн бирж гэдэг байгууллагын нэрээс авахуулаад хийсэн, бүтээсэн бүгдийг хог дээр /граш дотор ном товхимол, гарын авлага овоолоод/ хаясан байгаа. Тэр хүмүүсд хэрэг болдоггүй юмаа гэхэд иргэдэд нь хэрэг болмоор юм. Хөдөлмөрийн биржийг анх үүсгэн байгуулж хөл дээр босгосон мэргэшсэн мэргэжилтэнгүүдийг халж оронд нь ажлын туршлагагүй, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагуудаа ч мэдэхгүй, ажилд ороод 6 сар болоогүй хүнийг авч үлдлээ.Чухам ямар шалгуур, ямар оноогоор үлдсэнийг мэдэх хүн тун цөөн байгаа юм.

2012 оны сонгуульд Ардчилсан нам ард иргэдээ ажилтай орлоготой болгох хөтөлбөр дэвшүүлж байж олонхийн дэмжлэг авсан. Улмаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Ажилтай орлоготой монгол хүн” гэсэн зорилтоо тусган хэрэгжүүлж байлаа. Харамсалтай нь хамтарсан засгийн үед энэ бодлого огт хэрэггүй болсон бололтой. Улсын үйлдвэрийн газрын статустай мөртлөө агентлагийн тухай хуулийг үндэслэл болгосон, Хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалтыг шууд зөрчсөн, жирэмсний амралттай хүүхдээ харж байгаа эхчүүдийг тулган шаардаж цомхтголд оруулсан зэрэг алдааг шинээр байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл судалгааны үндэсний төвийн  удирдлага гаргажээ. Баримт нотолгоотой энэ үйлдлийг хуульд нийцүүлэх үүднээс шүүхэд хандах болно гэдгээ цомхтголд өртсөн ажилтнууд мэдэгдэв. Хөдөлмөрийн яам нь ажилгүйчүүдээ нэмээд байхад төрийн ямар бодлого хэрэгжих юм бол гэсэн асуулт гарч ирж байна.

Бид энэ талаар  эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.