Сандэйд байрлах Капитрон банкны салбарт энэ сарын 7-ны өдөр буутай этгээд халдаж дээрэм хийсэн билээ. Этгээд 20 сая төгрөг дээрэмдэж авсан ч банкны хамгаалагчдад хөөгдөхдөө мөнгөө гудамжинд хаясан байна.
Банкны ойр орчмын хяналтын камерыг шүүхэд сэжигтний дүрс Сандэй худалдааны төвийн камерт үлдсэн байна. Тэрээр тус худалдааны төвд нэлээд холхиж байгаад банк руу явсан байна.
Банкны ажилтнууд дүрсийг үзээд дээрэм хийсэн залуу мөн гэжээ.
Эх сурвалж: www.times.mn