Сар шинийн өдрүүдэд үйлдэгдсэн дөрвөн настай охин амиа хэрэг гараад нэг сарын хугацаа ч өнгөрөөгүй байна. Хэрэг гарснаасаа нэлээд хожуу хэвлэл мэдээллээр цацагдсан байдаг.
Охин өвчин шаналлаа даалгүй өөд болсны дараагаар олон нийт харуусч, охины хойноос зул өргөж, хүчирхийллийн эсрэг жагсацгаасан билээ. Тэгвэл өнөөдөр нийгэмд цочрол өгөөд байсан уг хэрэг мартагнаж, хэргийн шийдвэрлэлт, мөрдөн байцаалтын явц таг чиг болжээ.
Ер нь нийгмийг цочроосон онц ноцтой хэргүүд ердөө 7-21 хоногийн хугацаанд л олон нийтийн анхааралд байдаг, харин үүнээс удаан хугацаа өнгөрвөл хэн ч анзаарахаа байдаг болоод байгаа. Харин эсрэгээрээ шүүх, хуулийн байгууллага энэ байдлыг овжиноор ашиглаж, мөрдөн байцаалтыг хэдэн сар, жилээр үргэлжлүүлж байгаад олны хараанаас хэрэг мултармагц хэрэгтэнг ял завшуулах байдал мэр сэр гардгийг санах хэрэгтэй.
Ялангуяа хөрөнгө мөнгө бэл бэнчин, танил талгүй хохирогчийн тал, эсрэгээрээ хуулийн байгууллагыг аргалаад сурчихсан хохироогч талд энэ бол маш том тактик юм.
Тэгвэл төрсөн эцэг хойд ээж нарынхаа гарт амиа алдсан талийгч охины хувьд яг ийм байдал үүсэх магадлал өндөр байна. Учир нь талийгч охины ээж бие эрхтэн, амьжиргааны түвшингийн хувьд бусдаас хараат учраас охиноо хойд эхийн гар дээр өсгүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байгаа юм.
Мөн Н.Цогтыг ял завших вий гэж сэжиглэх өөр нэг үндэслэл нь охины төрсөн эцэг бөгөөд охины үхэлд буруутгагдаад буй Тулгатын Цогт нь өөрөө хуулийн байгууллагад ажилладаг. Тэр дундаа шүүхийн шинжилгээний үндэсний төвд ажилладаг байсан байгаа юм. Хүүхдийн төлөө байгууллагаас нас барсан охины хярзан урагдсан байсан. Энэ нь эцэг нь охины хүчирхийлдэг байсан гэх мэдээллийг өгөхөд цагдаагийн байгууллага эсрэгээрээ тийм зүйл байгаагүй гэж сэжигтнийг илт өмөөрч байгаа байдлаас л хэрэгтнийг өмгөөлөх хандлага хуулийн байгууллагад байна уу гэх хардлагыг төрүүлсэн.
Дээрээс нь ын өмгөөлөгч нь Т.Цогтын ах нь прокурор, ер нь түүнд хууль шүүхийн байгууллагад танил тал их учраас олон нийтийн зүгээс хардаж харах тохиолдол олон байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Н.Цогтын өмгөөлөгч “Цогтын биеийн байдал муу байгаа болохоор эмчилгээнд хамруулах буюу батлан даалтанд гаргах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн” гэх мэдээлэл гараад байна. Ер нь бол Цогтын хэрэг чимээгүй болоод байгаад эл хэрэгт санаа тавьж буй хүний эрхийн байгууллагууд болон охин үртэй олон зуун мянган эхчүүд сэтгэл түгшиж сууна.
Эх сурвалж: www.bolod.mn