Comment.mn

Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөө өглөөний 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлахаар болсон. Тэгвэл тэдний хүссэн хариултыг удирдлагуудын зүгээс өгсөн тул ажил хаялтаа хойшлуулж үйлчилгээндээ гарлаа. “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнууд яагаад ажил хаях болсон шалтгааныг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Гэрэлчулуун “Тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа. Уг хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байгаа юм. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай. Тиймээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ. Ийнхүү “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн учраас ажил хаялтаа түр хойшлуулсан байна. Эх сурвалж: www.dorgio.mn


Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөө өглөөний 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлахаар болсон.

Тэгвэл тэдний хүссэн хариултыг удирдлагуудын зүгээс өгсөн тул ажил хаялтаа хойшлуулж үйлчилгээндээ гарлаа.

“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнууд яагаад ажил хаях болсон шалтгааныг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Гэрэлчулуун “Тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа. Уг хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байгаа юм. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай. Тиймээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Ийнхүү “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн учраас ажил хаялтаа түр хойшлуулсан байна.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.