Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачдаг болсоор удаж байгаа билээ. Машинаа ачуулсан иргэн та ч хамаг уураа барж байсан биз. Автомашинаа тавих зогсоол бариагүй байж иргэдийн “машин”-ыг ачих нь хэр оновчтой санаа вэ. Өмнө нь Нэгдүгээр эгнээнд зогссон автомашиныг ачиж олсон орлогоороо “Зогсоол” барья асуудлыг хөндөж байсан удаатай.
Тэгвэл эл удаад “машины анчид” нийтлэлээ уншигч авхай танд хүргэе. Арай л амьдралгүй хэт нэг талыг өөхшүүлсэн шийдвэр гаргаж иргэдийг хохироож байна. Саяхны нэг өдөр болж өнгөрсөн үйл явдлын бичлэгийг харуулья.
Дээрх бичлэг дээр автомашиныг ачихдаа урд талын гуперийг нь салгаж, жолоочид хохирол учруулсан байгаа юм. Мөн хуулиа зөрчиж ачилт хийж, мөнгөний төлөө улайрах явдал сүүлийн үед удаа дараа гарах болсон. Тодруулбал, Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 2.2-ыг зөрчжээ. Тухайн үед дээрх приусын эзэн нь ачихаас өмнө гарч ирсэн байна. Гэтэл машиныг “ачих ёстой” гэсээр ачиж, хохирол учруулсан аж.
Хуулиа мэдэхгүй машин ачих ажлаа урьтал болгосон дүрэм зөрчигч анчидыг яах вэ, та минь ээ. Уг нь жолооч нарыг 5-10 минут хүлээсний дараа ачих ёстой байдаг. Түүнчлэн машин ачих үед жолооч ирвэл торгуулийг хөнгөвчлөх ёстой. Гэтэл наад захын энэхүү хуулиа мэдэхгүй, үүргээ ухамсарлахгүй мөнгөний төлөө ажиллаж байгаа нь харамсалтай.
Машин ачигч нар ачиж буй автомашиных нь эзэн нь гарч ирчихээд байхад нь журмынхаа дагуу үйлчлэх иргэдийг тохиролцоё гэхэд нь “камер”-аараа сүрдүүлэн мөнгө нэхэх үзэгдэл байнга шахуу гардаг байна. Тэд хамгийн багадаа 20 мянган төгрөг өгч байж машинаа ачуулахгүй зохицдог ажээ.
Ачигч, жолооч хоёр ачсан машиныхаа тоогоор урамшуулал авдаг ажээ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр нөхөр өдөрт 50 машин ачвал 700 мянган төгрөгийн урамшуулал буюу халаасандаа авч байна гэсэн үг. Нэг машин ачиж аваачиж өгсний урамшуулалд 14 мянган төгрөгийг авдаг байна.
Гэтэл иргэд машинаа ачуулвал, 60 мянган төгрөг, журмын хашааны 5 мянган төгрөг төлж байж машинаа салгаж авдаг.
Харин энэхүү төлбөр улсын төсөвт нэг ч төгрөг ордоггүй бөгөөд ачигч компани болох хувийн хэвшлийнхний халаасанд ордог нь нэгэнт нууц биш болсон асуудал. Үүнээс зөвхөн 5000 төгрөг нь хотын төсөвт ордог. Улсад ашиггүй энэхүү жумраа эргэж нэг хармаар байна хотын Дарга аа.
Замын ачаалалыг бууруулж байгаа нь сайшаалтай ч иргэдийн халаасыг хоосолж, хэдэн хувийн компаниудын толгойг хэдий болтол илэх вэ.!!! Машиныг нь ачих нэрийдлээр эвдэж сүйтгэсээр л байх уу.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn