Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Лондонгоос эрхлэн дэлхийн 24 хотод 360 мянган хувиар гаргадаг “Financial Times” сонинд ярилцлага өглөө.
Тус сонин нь олон улсын санхүүгийн мэдээллийг тоймлон хүргэдэг, 1888 оноос хэвлэгдсэн дэлхийн тэргүүлэх сонины нэг юм. “Financial Times” сонины Бээжин дэх сэтгүүлч Люси Хорнби Ерөнхий сайдыг “Lunch with the FT” ярилцлагад урьсан байна. Тэрбээр өмнө нь олон орны Ерөнхий сайд болон олон улсад нэр хүнд бүхий эрхмүүдтэй ийм ярилцлага хийж байсан туршлагатай сэтгүүлч юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Эх сурвалж: www.times.mn