Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр цагаан сарын битүүний өдөр Монголдоо ирсэн билээ. Гэтэл сар шинэ өнгөрмөгц түүнийг албадан саатуулах шаардлагатай байгаагаа АТГ мэдэгдсэн юм.
Мөн түүний хилээр гарах эрхийг цуцална гэсэн албан бус мэдээллийг холбогдох байгууллагууд хийх болсон. Үүнээс ч болсон уу? МАХН-ын дарга Н.Энхбаяр уржигдар БНСУ-ыг зорьсон . Түүнийг явахын өмнөхөн хилээр гаргахыг хориглосон гэх мэдээлэл тараад байсан билээ. Албан ёсоор : “АТГ-т өөрөө ирж, мэдүүлэг өгсөн учир хилээр гарах эрхийг нь хязгаарлах хэрэггүй гэж үзсэн” хэмээж буй ч түүнийг хилээр гаргахгүй гэж “айлгаж” байгаад явуулсан гэх эх сурвалжууд ч байна. Юутай ч Н.Энхбаяр өөрөө биечлэн оролцох улс төрийн олон ажил төлөвлөсөн байж байгаад гэнэт явахаар болсон нь үнэн аж. МАХН-ын зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр мөддөө ирэхгүй бололтой.
Э.Мягмардорж
Эх сурвалж: www.sonin.mn