Comment.mn

“Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийг онлайнаар үзэх боломжтой боллоо

Монголдоо үзэгчдийн талархлыг хүлээдэг цөөн хэдэн нэвтрүүлгийн нэг бол “Үнэн худлын дэнс” буюу хуучнаар “Нэр хугараахаар яс хугар” нэвтрүүлэг гэдэгтээ уншигчид маань санал нийлэх биз ээ. Тус нэвтрүүлгийн гол зорилго нь үзэгчдэд үнэн зөв мэдээллийг өгөх, сөрөг муу хандлагатай мэдээ мэдээллийг түгээхгүйд оршдог аж.

Нэвтрүүлэгт уригдан оролцож буй зочидын талаарх шар мэдээллүүдийн үнэн худлыг нэвтрүүлэгт оролцогчын өөрийнх нь амнаас сонсож, нэр төрийг нь хүндэтгэн цэвэрлэдэг гэдгээрээ мөн онцлогтой юм.  Хөтлөгчийн энгийн гүндүүгүй яриа болон зочдоос асуух асуулт нь шулуун шударга байж чаддагаараа тус нэвтрүүлэгийн өнгө аяс тодохройлогддог биз ээ.  Тус нэвтрүүлэг нийтдээ 80 дугаарыг цацсан бөгөөд хамгийн сүүлийн дугаарт УИХ Л.Эрдэнэчимэг оролцсон нь олон үзэгчдийн таашаалыг хүртээд байгаа юм. Дараагийн дугаар олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан гарах бөгөөд нэгэн сонирхолтой зочиныг урьж оролцуулсан гэнэ.

Дашрамд дурдахад нэвтрүүлэг ийнхүү сонин содон байж чаддаг учир нэвтрүүлэгтэй хамтран ажиллах санал ч тэр хирээрээ ирдэг гэнэ лээ. Мөн  “Үнэн худлын дэнс нэвтрүүлэг”-ийг үзэж чадаагүй үзэгчид www.Urlag.mn сайтаас бүх дугаарыг хүлээн авч үзэх боломжтой ажээ.

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.