Comment.mn

Вьетнамчуудад арга хэмжээ авчээ

Өнгөрөгч нэгдүгээр сард Монголд автомашин засварын газар ажилладаг вьетнам залуус монгол охидтой ажлын байран дээрээ наргиж, морь, нохой нядалж буй зураг бөөн асуудал дэгдээж, зурган дээр гарсан охидын нэг нь амиа хорлох дээрээ тулсан билээ. Иргэд тэдгээр охидыг шүүмжилж, вьетнамчуудад ямар нэгэн хариуцлага тооцохыг шаардаж байсан ч цагдаагийн байгууллагаас “Вьетнам иргэдийн талаар өргөдөл гомдол ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллага шалгана” гэсэн бол Вьетнам Улсаас манай улсад суугаа Элчин сайд “Манай улсын иргэдийн хувийн эд зүйлсийг хулгайлан, зургийг нь олон нийтийн сүлжээнд байрлуулсан байна. Энэ хэргийг шалгуулна” хэмээж байжээ.

Харин цагдаагийн байгууллагаас тэдгээр вьетнамчуудад ажлын байран дээрээ архидан согтуурсан гэх үндэслэлээр захиргааны арга хэмжээ авсан бөгөөд мал амьтан зэрлэгээр хороосон, хүнсэнд хэрэглэсэн хэргийг нь шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.