Бие даагчид болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар өнөөдөр төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүд “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярыг уучлал үзүүлэхийг Ерөнхийлөгчид хүсэлт илгээхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, тэдний зүгээс татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг суллахыг шаардсан юм.
Мөн татвараас зайлсхийсэн гаднын иргэдийг сулласан нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа учир Үндсэн Хуулийн Цэцэд хандахаа мэдэгдлээ. ҮХЦ Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг гаргаж ирнэ гэнэ. Ерөнхийлөгчийг огцруулах эрх УИХ-д байдаг юм байна.
Г.Сүх