Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан хэмээгдэж байсан Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татаж, түүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Гэвч одоогоор нэхэмжлэлийн хувийг О.Баасанхүүд гардуулаагүй байгаа аж. Мансууруулах бодис хууль бусаар олж авч хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүх Г.Сарангэрэлд нэг жил зургаан сар хорих ял шийтгэсэн бол Улсын Дээд шүүх нэг жил хоёр сар болгон хөнгөрүүлсэн билээ. Түүний ял эдлэх хугацаа энэ сарын сүүлчээр дуусах юм байна.
П.ТУУЛ Эх сурвалж http://www.info.mn