Comment.mn

Улсын эмнэлгүүд уян зүүний асуудалтай байна

Хаа сайгүй эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед улсын эмнэлэг ч хямралд өртсөн нь илт байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт эл байдал ажиглагдав. Бараг эцэг, эхчүүдээс нь эм, тариаг нь гаргуулах дээрээ тулж, “Манайд ийм тариа байхгүй. Тийм эм тасарсан байгаа. Өөрсдөө авна даа” гэх юм. Түүнээс гадна нярай балчир хүүхдүүдэд уян зүү тавьдаг болохоор эл асуудал их хүнд харагдав. Уян зүүгээ ар гэр рүүгээ захиж байнга авахуулна. Уг нь бол тус эмнэлэг өөрсдөө гаргах ёстой ч зүүгээ авч чадахгүйд хүрсэн гэх тайлбарыг өгөв.Цаанаас ирэхгүй байгаа гэнэ. Чухам яагаад гэтэл бас л эдийн засгийн хүнд байдлыг хэлэв. Хүүхэд бүр гэрээсээ хоёр гурван ширхэг уян зүүгээ авчир гэж хэлнэ. Авчирсан зүүг “Биш байна” хэмээн голно. Нэг зүүг хоёр хонуулаад авах ёстой юм байна. Гэтэл хоёр хонуулах битгий хэл тавиад хэдэн цаг болоод хөдөлгөөнтэй хүүхдүүд унагаачих юм. Гэтэл ааш муутай сувилагч, асрагч нар хүүхдийнхээ хөл, гарыг харсангүй хэмээн загнана. Ер нь бол хүүхдүүдтэй харилцдаг хүмүүс байж зан аашаа засахгүй бол хэл мэдэхгүй нялх хүүхдүүдийг загнаж, хараах нь юу ч биш бололтой, тэдэнд.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.