Comment.mn

Н.Энхбаярыг хилээр гарахыг хорьж магадгүй

0012МАХН-ын дарга Н.Энхбаярт өнгөрсөн оны наймдугаар сард ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, түүнд үүсгээд буй хоёр дахь хэрэг бол “намын байр”-ны асуудал. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Имтериал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий уг байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр АНУ-ын иргэд Гинсбургаас худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан гэдэг. Уг АНУ-ын иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

МАХН байрлаж буй хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн А.Генсбургэд онц их хэмжээний хохирол учруулсан гэж түүнийг буруутгаж буй. Мөн 2008 онд иргэн Бат-Эрдэнээс 1.2 тэрбум төгрөг залилж авсан гэсэн гомдол ЗБГХТГ-т ирсэн юм. Тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад иргэн Бат-Эрдэнийн гомдол үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, А.Генсбургийн гомдлын дагуу шалгаж эхэлсэн. Гэвч уг хэргийг түдгэлзүүлжээ. Учир нь “МАХН-ын дарга Н.Энхбаяр өвчтэй, гадаадад удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа учраас тайлбар өгөх боломжгүй” гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн аж. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу түдгэлзүүлэх шийдвэр прокурорын байгууллагаас гаргасан байна. Харин өдгөө Н.Энхбаяр эх орондоо ирсэн учраас түүнд холбогдох бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх хэргийг удахгүй сэргээн шалгана, АТГ-ын шалгах үндэслэл цагдаагийнхаас өөр хэмээн прокурорын байгууллагын эх сурвалж хэлж байна. Иймээс улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлах сураг дуулдаж байна.

Т.Сар

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.