Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл нийслэл Абужа хотноо дараалласан халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 15 хүн амиа алдаж, 42 хүн гэмтжээ. Хэт даврагчид Абужа хотын Захиргааны өмнө байрлуулсан тэсрэх бодистой автомашин дэлбэлсэн байна. Энэхүү халдлагаас 45 минутын дараа төв талбайн ойролцоо амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлжээ. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шебау Ерөнхийлөгч Гудлак Жоннатханыг цус урсгахгүйгээр Засгийн эрхийг өгөхгүй бол өдөр бүх халдлага үйлдэх болно гэж сануулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Нигер улс, Нигери, Камерун, Чад, Бенина улсын удирдлагууд хуралдаж, “Боко Харам” бүлэглэлийн эсрэг нэгдэхээр болсон юм. Таван улсын хамтарсан цэргүүд өчигдөр Нигери, Чадын хил орчимд хяналтаа тогтоогоод буй хэт даврагчдад агаараас цохилт өгчээ.
Б.Дэлгэрцэцэг