Comment.mn

“МАЕСТРО” рестораны хоолноос төмөр боолт гарчээ

“МАЕСТРО” рестораны хоолноос төмөр боолт гарчээ

 

Үнэтэй, хямд, дээд, дунд зэрэглэлийн гэлтгүй хүнсний бүтээгдэхүүн болоод цайны газар ресторануудын хоолноос ялаа, шумуул, жоом, чүдэнз, утас, үс гарсан цөөнгүй тохиолдол гараад байгаа.
Хамгийн сүүлд л гэхэд нэгдүгээр микрт байрлах “МАЕСТРО″ рестораны борцтой шөлнөөс 12-ийн төмөр боолт гарчээ.Борцон дотор нь хатсан байсан буюу гадна талаараа борцон бүрхүүлтэй болсон учраас тогооч нь мэдэлгүй хоолондоо хийсэн гэсэн тайлбар өгсөн байна. Тус борцны гарал үүслийг тодруулахад хувь хүнээс худалдаж авдаг гэсэн байна.
Бид энэ талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Буянцогт-оос тодруулахад цагаан сарын битүүний өдөр манай МХГ-ын байцаагчид иргэний дуудлагын дагуу тус газар дээр нь очиж шалгалт хийхэд борцтой шөлнөөс 12-ын боолт гарсан байсан. Хүнсний аюулгүй байдлын дагуу тухайн ААН болох “Гүн яруу” ХХК-ийг “хоёр зуун мянган төгрөг”-өөр торгож захиргааны хариуцлага авч дотоод хяналтаа сайжруул, тухайн хоол хийсэн тогоочид хариуцлага тооц гэсэн албан шаардлагуудыг өгсөн гэв.
Магадгүй энэ асуудалд тус рестораны удирдлагууд нь хэн нэг ажилтандаа буруу өгөөд орхиж мэдэх ч өндөр үнэ, тансаг зэрэглэлийн гэх энэ ресторан маань хоол хүнсний аюулгүй байдалд анхаарахгүй байгаа нь тун таагүй хэрэг. Эрүүл, аюулгүй орчинд хооллох байдалд аюул учруулж болзошгүй байгаа энэ тө

мөр боолтыг мэдэлгүй хэн нэг нь амандаа хийж залгисан бол яах вэ гэдэг мөн л том асуудал болохоор байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.