Эх сурвалж http://www.info.mn
Тайландын Хуахин хотын оршин суугч 36 настай эмэгтэй дугуй засварын газар ажиллуулдаг нөхөртөө туслахаар шийдэн авто зам дээр олон тооны хадаас цацаж орхисон байна. Мулгуу эмэгтэй ингэвэл олон хүн нөхөр дээр нь дугуйгаа янзлуулахаар ирнэ гэж тооцоолсон бололтой. Харин сүйхээтэй бүсгүйн балмад үйлдлээс болж хохирсон автомашин эзэмшигчид цагдаагийн газар олноороо хандаж гомдол гаргажээ.Мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст хууль сахиулагчид дугуй засварын эзний эхнэрийг саатуулав. Эмэгтэй ч өөрийн бурууг хүлээсэн аж. Амаргүй цаг үетэй учраад байгаа нөхөртөө туслахыг хүссэн учраас ийм бяцхан заль хэрэглэсэн гэдгээ тэрбээр мэдүүлжээ. Нөхөр нь түүний ачаар өөрийн бизнесээ зарахад хүрсэн бөгөөд бүх хохирогчдын хохирлыг барагдуулсан гэнэ