Замын цагдаагийн газраас яаралтай дуудлага аваад явж байсан түргэний машинд зам тавьж өгөөгүй жолоочийн эрхийг хасчээ.
2015 оны хоёрдугаар сарын 15-ны оройн 22:00 цагийн орчимд “Приус” маркийн автомашины жолооч СХД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүний бие муудлаа. Нүүр, ам нь татаад байна” гэх яаралтай дуудлагын дагуу явж байсан түргэний тэрэгний жолоочид зам тавьж өгөөгүй байна.
Зөрчлийн улмаас түргэний тэрэгний жолооч, “Приус” машины жолооч хоёр муудалцаж цаг алджээ. Хүний амь нас, эрүүл мэнд минут секундээр хэмжигдэж буй мөчид хэн нэгний болчимгүй, буруутай үйлдлээс зөрчил гарчээ.
Эх сурвалж http://www.info.mn