Comment.mn

Н.Энхбаярыг гуйсан улс төрч хэн бэ?

Ааруул идэх гэж ирээд АН-ыг мах идэх гэж ирээд МАН-ыг  үймүүлэх нь гэж   хүмүүст шоолуулаад байгаа Н.Энхбаяр “Намайг их шүүмжилдэг, байнга элдвээр дайрдаг байсан нэг улс төрч Солонгост эргэж очоод “Би таныг шүүмжилдэг байсандаа хүлцэл өчье.

Манай нам МАН хоёр үнэхээр явцгүй байна.Та очиж улс төрд оролцож өнөөдрийн булингарыг цэвэрлээч гэсэн гэв. Намайг улс төрд идэвхтэй оролцооч гэж гуйсан учир би ирсэн гэж хэлж байгаа нь энэ бололтой.Ярианых нь өнгө аясаас үзвэл Н.Энхбаярыг гуйгч нь АН-ын нөлөө бүхий улс төрч болж таарах нь.МАН-ын хүн байсан бол манай нам, МАН хоёр гэж хэлэхгүй. МАХН-ын улс төрч байсан бол Н.Энхбаярыг элдвээр дайрдаг байсан байж таарахгүй. АН-ын жирийн нэг гишүүн Солонгост очоод улс төр яриад ,гуйж түүгээд сууж байна гэдэг юү л бол.Уулзаж чадах ч үгүй биз.Тэгэхээр ийм гуйгч үнэхээр байгаа бол нөлөө бүхий этгээд гэдэг нь ойлгомжтой.

Харин хэн нэг нь Н.Энхбаярыг  ингэж гуйсан гэхэд олон хүн эргэлзэж байна.Учир нь Н.Энхбаяр оролцлоо гээд улс төрийн булингар цэвэрлэгдэхгүй.Тэр монголын улс төрд, хоёр том намд хүчтэй нөлөөлж яагаад ч чадахгүй.Чаддаг ганцаа хийж МАХН засгаас гарлаа гэхэд онцын өөрчлөлт хаа ч эс мэдэгдэнэ.Айлгадаг аргаас нь айдаг цаг ард хоцорсон.Тэгэхээр иймхэн наад захын зүйлийг мэдэхгүй улс төрчийг АН-ын дээд түвшнээс ер нь АН-аас хайгаад олоход хэцүү.Тэгээд ч ухаан санаа нь булингартаагүй л юм бол манай нам бохир байна.Цэвэрлээд өгөөч гэж өөр намын даргаас гуйж явах улс төрч гэж байх уу?.Өөрсдөө эрх мэдлийг атгаж байж эрх мэдэлгүй нэгнийг царай алдна гэж байх уу?. Өөрөө жимсний цэцэрлэгтэй. Өчнөөн олон багаж хэрэгсэл, ажилчидтай байж гар хоосон  гуйлгачныг  газар ухаж ,мод суулгаач.Тэгээд жимс ургахаар нь авчирч өгөөч гэж гуйсан тэнэг баяны үлгэр шиг ийм явдал болсон гэхэд хэн үнэмшинэ.
Энэ бол угтаа монголын улс төрчдийг доромжилж байгаа хэрэг юм.Бид нар ажил хийж чадахгүй байна .Та л чадна гэж намайг гуйдаг хэмээн олон түмэнд ойлгуулах гэсэн энэ оролдлого шинэ юм биш.Угаасаа хуучин хэвээрээ байсаар урагдаж дуусаж байгаа цаас шиг улиг болсон зүйл.Энэ бол өөрийгөө үнэд оруулах гэсэн, эрэлт хэрэгцээтэй нэгэн болж харуулах гэсэн жижигхэн үг. АН маань алдаж онож яваач арай ч  өнөөдрийн булингарыг байтугай өөрийнхөө булингарыг цэвэрлэх гээд чадахгүй байгаа хүнийг гуйна гэж байхгүй биз ээ.Энэ дашрамд хэлэхэд сэтгэлийг эмчлэх ганц арга байдаг нь сэтгэлийн шуналаа дарж, хир буртгийг  нь арилгах гэдгийг наад захын Бурханы шашинтан мэднэ.Тийм ч учраас өөрийн булингарыг цэвэрлэх нь өнөөгийн булингарыг цэвэрлэхэд тустай даа.
     Х.Гэрэлт-Од

Эх сурвалж: www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.