Монгол улсын эдийн засагт нүүрлэсэн хямрал гүнзгийрсэн. Манай улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн хоёр жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. Улсын төсөв гэдэг маань тухайн улсын хуульчилж баталсан эдийн засгийн бодлого гэдэг. Улсын төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт болон төсөв санхүүгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг бататгаж, санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдэж, татварын бодлогоор экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байдаг хэмээн эдийн засагчид хэлдэг. Гэвч энэ нь манайд эсрэгээрээ хэрэгжив. ДНБ-ий өсөлт өнгөрсөн хугацаанд улирал, жил дараалан буурсан. 2011 онд 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь, 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,9% болж буурах төлөвтэй байгааг Сангийн яамнаас мэдээлсэн юм.
Төстэй мэдээлэл
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон. Тэгвэл тус...
6 Үзсэн
ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ШҮРШИГДЭЭД БАЙНА УУ? САЙД АА
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН идэвхтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил ч эрчимжээд байна. Ажил эрчимжиж байгаа сайн мэдээ байгаа ч үүнийг дагаад...
4 Үзсэн
Соёлын ваучерын 18 тэрбумын санаа хаанаас угшилтай вэ?
Монгол Улсын 16-18 насны 183 мянган хүүхдэд 100 мянган төгрөгийн Соёлын эрхийн бичиг буюу ваучер олгохоор 18 тэрбум 327 сая төгрөг суулгасан нь эсэргүүцэлтэй тулгарсан. Соёлын сайд Ч.Номингийн ярьснаар, 16...
2 Үзсэн