Comment.mn

Д.Дорлигжавын охин 3 тэрбум төгрөгийн хувьцаа худалдаж авсан байжээ

Турк улсын Истанбул хотод аялалаар явж байсан манай улсын хоёр иргэн усанд живж нас барсан  золгүй явдал тохиолдоод удаагүй байна. Талийгаачдын нэг нь  Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин байв. Нөгөөдөх УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн дүү Г.Бат-Эрдэнийн хүү гэдэг.

Д.Дорлигжав сайд энэ талаар мэдэгдэхдээ “2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр миний охин Сарангэрэл гэнэтийн ослоор харамсалтайгаар амь үрэгдлээ. Бидний уй гашууг хуваалцаж, охины минь буяны ажилд тусалсан бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлж байна.Бид гүн их уй гашуутай байгаа боловч аюулд өртсөн анд нөхрөө аврахын тулд амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна.Цаашид охиныхоо мөрөөдлийг биелүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэхэд манай гэр бүл тууштай ажиллах болно” гэсэн юм.

Харин зарим эх сурвалжууд Д.Дорлигжавын охин Сарангэрэлийн талаар нэгэн “хачирхалтай” зүйл өгүүлж буй. Охин Сарангэрэл нь гурван жилийн өмнөөс “Ново Монголиа ресурс” гэх компанитай холбоотой ажиллаж байсан бөгөөд 3 тэрбум гаруй төгрөгөөр биржээс хувьцаа худалдаж авсан байв. Түүний бизнесийн гол түнш нь М.Дэмбэрэл гэгч байжээ. Гурван тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Тэгээд ч хорин насыг дөнгөж даваад явсан зэл залуухан охин ийм их хэмжээний мөнгөн хуримтлал бүрдүүлсэн нь хэн хүний анхаарлыг  татаж байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.