Comment.mn

Өндөр настнуудад илгээсэн Ерөнхийлөгчийн гарын бэлэг юм гэнэ

11017246_864197130314835_6125167258316163174_nХадаг, хуанли, цай, ёотон, хорхой ааруул бас хайрцаг. Өндөр настнуудад илгээсэн Ерөнхийлөгчийн гарын бэлэг юм гэнэ. Бэлгийн морины шүдийг бүү үз гэдэг ч хэлмээр бас зүйл байна. Төр засаг Сар шинийн баяраар буурлуудаа хүндэтгэдэг сайхан уламжлалтай. Төрийн 3 өндөрлөг өндөр настнуудын төлөөлөлтэй золгож, бэлэг сэлт хүргүүлдэг. Гэвч дотор байгаа зүйлс нь арай ч гэмээр санагдсаныг нуух юун. Сайн харвал “Ерөнхийлөгчийн бэлэг″ гэх зүйлс нийлээд 20 мянган төгрөг ч хүрэхгүй юм байна. Магадгүй нөгөө төсөв хөрөнгө нь хүрдэггүй байж болох юм. Гэхдээ эрх баригчдын тусгай хангамж, цалин хөлсний дэргэд ёстой хумхын тоос юм байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь луйварддаг этгээдүүд үүнийг нэг харчихаасай. Шуудхан хэлэхэд “Төрийн хишиг″ нэртэй Бөмбөгөрийн цай ёотонгоор хөгшдийг хуурахаа больвол таарна. Энэ зэргийн зүйлийг жирийн бид ч гэсэн аваад өгч чадна гэдгийг мэдмээрсэн. Ингэж бэлэг өгсөн нэр зүүж байхаар амьдралд нь тустай зүйл өгч байгаарай төр засаг минь. Хүсэх л юм тэр. Баярлалаа.

Эх сурвалж: https://www.facebook.com/ulmaa.khishigee

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.