Comment.mn

“Урт” нэртэй хууль, Ноён уулынхаа төлөө тэмцэгчдийг дэмжиж 130 мянган хүн гарын үсгээ зуржээ

“Урт” нэртэй хуулийг өөрчилбөл Монголын баялаг  шүүрэн шанагаар гоожих ус шиг амархан дуусна, Ноён уул бол Хүннүгийн үеэс булш бунхан хадгалсан өв их соёлын өлгий хэмээн улс төрийн тэмцэл өрнүүлж эхэлсэн Босоо хөх Монгол, Ноён уулаа аврах хөдөлгөөнийхөн сүүлийн өдрүүдэд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэд иргэдээс дэмжлэг  хүсч, гарын үсэг зуруулж буй. Өнөөдрийн 12 цагийн байдлаар тэднийг дэмжиж гарын үсгээ зурсан иргэдийн тоо 130 орчим мянгад хүрчээ.

Өлсгөлөн зарлаж буй иргэдийн биеийн байдал одоогоор гайгүй байгаа аж. Тэдгээд найман хүний нэг нь 60 гаруй настай эмэгтэй. Түүний цусны  даралт ихсэх хандлагатай гэж байна. Харин харъяа дүүргийн эмч нар байнга ирж хяналт тавьдаг юм байна.

“Босоо хөх Монгол” хөдөлгөөний гишүүн Ш.Сүхбаатар хэлэхдээ “Бидний шаардлага бол маш тодорхой. Ерөнхийлөгчид найдаж байна. Иргэд маань биднийг маш сайн дэмжиж байгаа. Өлсгөлөн зарлаад энд хэвтэж байгаа хүмүүс дээр нэмж ирэх 15 хүн  албан ёсоор бүртгүүлсэн. Тэдний араас нэмж ирэх хүн олон байна. Хамгийн сонирхолтой нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 орчим төрийн бус байгууллагыг нэгтгэдэг гэх Байгаль орчны иргэний зөвлөлөөс бидэн дээр нэг ч удаа ирсэнгүй.  Ер нь олигариудад худалдагдсан иргэний байгууллага цөөнгүй байдаг бололтой” гэсэн юм. Энэ үеэр  “Босоо хөх Монгол”-ыг дэмжин ажиллаж байгаа Монгол дахь “Гринпис” олон улсын байгууллагыг санаачлагч  н.Бээжин “Байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөө өглөө хэдэн эмэгтэй ирээд туг лоозон барьж шоудах гэхээр нь бид хөөгөөд явуулсан. Энэ байгууллагад 700 төрийн бус байгууллага нэгдсэн гэхэд эргэлзээтэй. Цөөн хэдэн хүн л байдаг шүү дээ. Тэд эрх баригчдад үйлчилдэг болохоос жинхэнэ шударгаар ажилладаггүй хүмүүс шиг санагдсан” гэж байлаа.

Б.Баяр

a0l2qx

2j65zsm

 

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.