Comment.mn

Н.Номтойбаяр: Саажилттай хүүхдийн цэцэрлэгт өгсөн автобусыг удирдлага нь зарчихаж

Н.Номтойбаяр: Саажилттай хүүхдийн цэцэрлэгт өгсөн автобусыг удирдлага нь зарчихаж

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хүүхэд хөгжил” төвд 24 хүний суудалтай автобус бэлэглэснийг тус төвийн зарим удирдлага дур мэдэн зарсан тухай “Өдрийн сонин” мэдээлсэн байна. Тодруулбал, дээрх төвд хүлээлгэж өгсөн автобусаар сум хооронд тээвэр хийж байсан аж. Улмаар Н.Номтойбаяр гишүүний туслах автобусны жолоочоос энэ талаар асуухад 11.5 сая төгрөгөөр худалдаж авсан гэсэн байна.

Энэ талаар Н.Номтойбаяр гишүүн өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан “Саажилттай хүүхдийн цэцэрлэгт өгсөн автобусыг удирдлага нь болох нэг этгээд хамсаатандаа хямдхан зарчихаж”, “Ер нь хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэх ТББ-ыг шалгаж, нэр барьж хандивын бизнес хийгчдийг ялгаж, олонд мэдүүлмээр юм байна”, “Нөхрөө унах унаатай болгох гэж 30 саяын автобусыг маань 11,5 саяар заржээ” хэмээн жиргэсэн байна. Түүний жиргээний хариуд жиргээчид үзэл бодлоо илэрхийлж, “Хүүхдийн асрамж гэх нэрийн дор гадны шашины байгууллагаас эд хөрөнгө авдаг явдал хэд хэд гарч байсан. Цэгцлэх хэрэгтэй”,  “Арай ч дээ”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв, асрамжийн газрын багш томилох, сонгоход арын хаалга баймааргүй байна. Жинхэнэ сэтгэл хэрэгтэй”, “Тусламж үзүүлээд араас нь хяналт тавихгүй бол болохгүй нь гэдгийг энэ жишээ харуулж байна”  хэмээн жиргэцгээжээ.

index indexfsfsfsfs

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.