Comment.mn

Хэт даврагчид Христийн шашинт 21 иргэнийг хороожээ

Хэт даврагчид Христийн шашинт 21 иргэнийг хороожээ

Өнгөрөгч ням гарагт Ливи дахь Исламын улсын холбоотнууд гэгддэг зэвсэгт босогчид Христийн шашинт Египетийн 21 иргэнийг хороожээ. Тодруулбал, хэт даврагчид олзлогдсон хүмүүст улбар шар өнгийн хувцас өмсгөн далайн эргийн орчимд аваачин хороож буй бичлэгээ цацсан байна. Түүнчлэн босогчид “Египетийн коптик христ шашинтнуудад хавчигдан гадуурхагдсан исламын шашинт эмэгтэйн өшөө хорслын авч байна” гэж мэдэгджээ. Одоогоор эдгээр коптик христ шашинт иргэдийг Ливийн нийслэл Триполи хотын баруун хэсэгт орших тэнгисийн ойролцоо хороосон байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Ийнхүү Египетийн 21 иргэн хэрцгийгээр амиа алдсаны дараа тус улсад долоо хоногийн гашуудал зарласан байна.

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.