Өнөөдөр хотын төв болон“Туушин”, “Баянгол” зочид буудал орчмоор явган хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Учир нь, УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэрбээр айлчлалын үеэр УИХ-ын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ“Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцох юм. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө.
М.ЭНХЦЭЦЭГ
www.unen.mn