Comment.mn

Л.Амаржаргал: Сар шинийн өдрүүдэд дүрэм зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага тооцно

Л.Амаржаргал:  Сар шинийн өдрүүдэд дүрэм зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага тооцно Замын цагдаагийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалтай ярилцлаа.

-Сар шинийн баяраар хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо олширч, осол гарах нь ихэсдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Сар шинийн өдрүүдэд хотоос хөдөө рүү, хөдөөнөөс хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол аваар гарч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирох явдал нэлээдгүй гардаг. Иймээс жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулах, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүйгээр хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Баяр гэдэг утгаараа нэг автомашинд долоогоос дээш хүн сууж явах тохиолдол цөөнгүй. Тэр хэрээр олон хүн бэртэж гэмтэнэ. Өнгөрсөн жил зам тээврийн осолд өртсөн хүмүүсийг ангилж үзвэл хотоос хөдөөг чиглэсэн замд гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн. Ялангуяа хүүхэд зорчигч хэлбэрээр нэлээдгүй гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн хөдөө орон нутгийн зам гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан, нарийхан замтай байдаг учир жолооч нар хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, согтуугаар жолоо барих тохиолдол нэлээдгүй гаргадаг. Хэдийгээр өнөөдөр та 50 грамм архи уусан, нэг аяга айраг уусан ч ялгаагүй согтууруулах ундаа юм. Тиймээс хамгийн хайртай дот ны хүмүүсээ тээвэрлэж яваа та согтууруулах ундаанаас бүрэн татгалзаарай. Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотын замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ нийт замын хөдөлгөөнд оролцох иргэ- дийнхээ ая тух, аюулгүй байдлыг хангаж, гудамж талбайд хяналт шалгалт хийж ажиллана.

-Хотын захаар түгжирч иргэд их бухимддаг шүү дээ. Үүнд ямар зохицуулалт хийх вэ?

-Нийслэлд сар шинийн өдрүүдэд түгжрэл саатал их гардаг. Түгжрэлийг иргэд хүлээцгүй, тэвчээргүй байдлаасаа болоод өөрсдөө бий болгодог. Нэг жолооч дүрэм зөрчихөд бусад нь дагаад дүрэм зөрчинө. Ганц хүний тэвчээргүй байдлаас болж бүхэл бүтэн хот түгжрэл сааталд ордог. Тухайлбал, 2013 онд Баянхошуунд түгжрэл, саатал их гарч, иргэдийг хамгийн ихээр бухимдуулсан. Тиймээс замын хөдөлгөөнийг зохицуулдаг цагдаагийн тавьж буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Ер нь зочноосоо “Та сайн явж ирэв үү” гэж асуудаг болохоос “Та хурдан явж ирэв үү” гэж хэзээ ч асуудаггүй шүү дээ.

-Баярын өдөр ойртож байгаатай холбоотойгоор замын ачаалал ихэсч байна. Танайхаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Автозамын ачааллыг бууруу- лах, иргэдийн цагийг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2015 оны нэгдүгээр сарын 28- ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 дугаар захирамж гарган сар шинийн баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор ялган хязгаарлаж, замын хөдөлгөөнд орол цуулахаар шийдвэрлэсэн. Тус захирамжийн биелэлтэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хяналт тавин ажилласан ба нийслэлийн иргэд автозамын түр зохицуулалтын арга хэмжээг дэмжин хэрэгжүүлж байгаа нь амралтын өдрүүд дэх замын хөдөлгөөний нөхцөл байдлаас харагдаж байсан. Гэсэн хэдий ч нэг, хоёрдугаар сарын амралтын өдрүүдэд нийт 7792 жолооч уг захирамжийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож яваад шалгагдсан. Мөн сар шинийн баярыг угтаад А/76 дугаар захирамж гарсан. Үүнд, гэр хорооллын гудамжинд ил задгай хог хаях, муу ус асгах зэргийг хориглосон. Гудамжинд дугуй болон шон зоож автомашины хөдөлгөөн хаадаг. Үүнээс болж жолооч эргэж чадахгүйд хүрдэг. Хэдийгээр жижиг богинохон зайд түгжрэл үүссэн ч эргээд төв зам руугаа маш ихээр нөлөөлдөг. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын Замын цагдаагийн хэлтсүүд хаалт хашилт барьсан гудамж талбайн судалгаа гаргаж түүнийг авах арга хэмжээ авч байна.

-Өнгөрөгч сар шинийн баярын өдрүүдээр хэрэг, зөрчил хэр гарсан бэ?

-Өнгөрсөн онд буюу 2014 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлага, зохи цуулалтын хэлтэст 6765 дуудлага хүлээн авсан. Зам тээврийн осол 2624, гарсан гэмт хэрэг 158, нас барсан ес, гэмтэж бэртсэн 380, хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдол 83 бүртгэгдсэн байна. Үүнээс ослын дуудлага 2.8, нас барсан хүний тоо 12.5, гэмтсэн хүний тоо 5.3, хүүхэд осолд орсон дуудлага 69.4 хувиар өссөн үзүүлэлт байна.

-Хүүхдүүд осолд их өртөж байгаа шалтгаан нь юунд байна вэ?

-Баяр ёслолын үеэр томчууд хүүхдэдээ анхаарал халамж тавих нь багасдаг. Учир нь өөрс- дөө баярлаад архидан сог туурч хүүхдэдээ байтугай өөрс дө дөө анхаарал халамж тавьж чаддаггүй. Замын хөдөлгөөнд оролцож буй томчууд хүүхдэдээ буруу үлгэр дууриал үзүүлдэг. Хүүхдээ аваад ирж буй автомашины урдуур гүйдэг, гарцгүй газраар гарч байна, хүүхдэдээ аюулгүйн бүс зүүлгэхгүй, хажууд нь согтуугаар жолоо барьж байна. Үүнээс гадна хүрдний ард хүүхдээ авч явдаг. Өвөр дээрээ босгож, толгой гарыг нь цонхоор гаргах гэхмэтчилэн дүрэм зөрчсөнөөс осолд ихээр өртөж байна. Осол аваар гэдэг гэнэтийн зүйл. Осолд орсон хүмүүсийн 70 хувь нь толгой, нуруу нугасандаа гэмтэл авдаг. Автомашиныг мөнгөөр засаж янзалж болно. Харин хүний амь нас, эрүүл мэнд эргээд хэзээ ч мөнгөөр олдохгүй.

-Зөрчил гаргасан жолооч нар хариуцлага хүлээж, буруугаа ухамсарлах нь хэр байдаг вэ?

-Баярын өдрүүдэд осол гаргаад хэргийн газраас зугтсан зөрчил гарна. Ер нь энэ төрлийн зөрчил буурахгүй байгаа. Замын хөдөлгөөний осол, зөрчил ихэвчлэн анхаарал болгоомжгүйгээс болдог. Гэтэл жолооч нар ослын газрыг орхиж зугтсанаар гаргасан зөрчлөө эрүүгийн хэрэг болгох үйлдлийг хийж байгаа юм. Хуульд зааснаар тухайн жолооч зам тээврийн осолд холбогдсон бол хэргийн газарт нэн даруй зогсч, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Хэрэв ослын улмаас хүний эрүүл мэнд хохирч, бэртэж гэмтсэн бол эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлэх ёстой. Гэвч жолооч нар айсандаа гэдэг ч юм уу, эсвэл хоорондоо зохицоод хэргийн газрыг орхиод явдаг. Ингэснээрээ Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөлийг бий болгодог. Тиймээс явган зорчигчийн, эсвэл жолоочийн, хэнийх нь ч буруу байсан заавал цагдаагийн газарт мэдэгдэх хэрэгтэй.

-Жолооч нарт анхааруулах зvйл юу байна?

-Баярын өдрүүдээр бүрэн бус, ноцтой гэмтэлтэй, өнгө vзэмжгvй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Иймд жолооч нар сар шинийн баяраас өмнө автомашинаа засуулж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Хэрвээ амжихгvй бол машинаа тавьчихаад сайхан шинэлээрэй гэж зөвлөх байна. Мөн баяр ёслолоор жолооч нар тээврийн хэрэг сэлдээ зөвшөөрөгдөх хэм- жээнээс дээш хүн тээвэрлэх, согту у гаар тээврийн хэрэгсэл жолоо дох явдал их гардаг. Сар шинийн өдрүүдээр замын хөдөл- гөөний дүрэм зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага тооцно гэд- гийг анхааруулж байна. Иймд замын хөдөлгөөний дүрэм журмаа биелүүлэн, үндэснийхээ уламжлалт ёс заншлаа хvндэтгэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөе. Түүнчлэн эдгээр өдрүүдэд жолооч нар авто радио 96.3-ыг сонсч хөдөлгөөнд оролцоорой. Та бүхэнд “Хаагуур ямар замаар явбал түгжрэл багатай, боломжийн байна” гэх мэдээллийг Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд өгөх болно.

Ц.ЗАЯА

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.