Comment.mn

Орон сууцны хорооллын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг баталлаа

p19e7u517l1btqqk51kvn5f65ej1Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/122 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Орон сууцны хороолол доторх гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг баталж, батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүллээ.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХИ ГАДНА ДУЛААН,
УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа 2015 онд санхүүжих
1 15 дугаар хорооллын УДДТөв-37б барилгыг шинээр барих угсралтын ажил  12 м*12 м /БЗД 7дугаар хороо/ 2015 252,8
2  5 дугаар хорооллын орон сууцны 24, 26 дугаар байр,  хүүхдийн 100 дэлгүүрийн орчмын  халаалт хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам шинэчлэн солих ажил 520 у/м /Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо/ 2015 93,9
3 60.0-ын  хорооллын 62 дугаар байрны бохирын худаг  БХ-1-ээс БХ-25 худаг хүртэл ариутгах татуургын шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил 627 у/м /Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо/ 2015 211,5
4 11 дүгээр хорооллын Оюутны 16 дугаар байрны гадна дулаан, хэрэгцээний халуун хүйтэн усны шугам шинээр сольж угсрах ажил 498 у/м  /Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо/ 2015 82,0
5  220.0 мянгатын хорооллын “Энх тулга-Өргөө”       ОНӨААТҮГ-ын  23, 24, 25, 26, 27, 28 дугаар байруудын хэрэгцээний халуун усны шугам хоолойн угсралтын  ажил    /Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо/ 2015 123,4
6  Бага тойргийн 51, 52, 53 дугаар байрны оруулга хүртэлх гадна дулаан,цэвэр усны 5 хос шугам солих ажил 500 у/м /Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо/ 2015 80,2
7 Бага тойргийн 42 дугаар байрны гадна дулаан хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам   шугам солих ажил 400 у/м/ЧД,   6 дугаар хороо/ 2015 54,2
8 4 дүгээр хорооллын 43 дугаар байрны халаалтын өгөх, буцах шугам солих ажил 147,4 у/м /Баянгол дүүрэг,            17 дугаар хороо/ 2015 149,6
9 96 дугаар сургуулийн дулааны худгаас 42 дугаар байрны оруулга хүртэлх халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны  шугам солих ажил 190 у/м /Баянгол дүүрэг, 18 дугаар хороо/ 2015 120,6
10 2 дугаар хорооллын 50 дугаар байрны БУХ-1-ээс БУХ-7 худаг хүртэлх гадна бохирын шугам солих ажил 146 у/м        /Баянгол дүүрэг, 3 дугаар хороо/ 2015 27,3
11 15 дугаар хорооллын шинээр баригдах УДДТөв-37б-гийн  1, 2 дугаар хэлхээний гадна дулаан, усны шугам зөөж угсрах, зам талбайн ажил /Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо/ 2015 450,8
12 Орон сууцны 23а, б, в, г байрны халаалт хэрэгцээний халуун, хүйтэн усны  шугамын өргөтгөл, шинэчлэн солих ажил 516 у/м /Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо/ 2015 100,5
13 21 дүгээр хорооллын УДДТ-өөс 8А,8Б,8В байр хүртэлх гадна халаалт, халуун хүйтэн усны шугам солих, зам талбайн угсралтын ажил /Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо/ 2015 167,3
14 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны 6 дугаар орцноос-12 орц хүртэл халуун хүйтэн усны магистраль шугам шинэчлэн солих ажил 620 у/м /Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо/ 2015 57,3
15 “Өнөр тулга өргөө” ОНӨААТҮГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн халаалтын шугамын угсралтын ажил 400 у/м               /Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо/ 2015 28,6
ДҮН 2000,0

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.