Comment.mn

Эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг дэмжлээ

Эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг дэмжлээ УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганаар Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хээ хүрээнд Улсын ерөнхий про- куророор Маг ван норовын Энх- Амгаланг томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн юм. Хууль зүйн байнгын хороо нэгдсэн чуулганаас өмнө хурал даж, Улсын ерөнхий проку рорыг томилох тухай асуудлыг хэлэл цээд нэр дэвшигчийг дэмж сэн юм. Чуулганы нэгдсэн хурал дааны үеэр Ерөн хий- лөгчийн са нал, Байнгын хорооны са нал, дүг нэлт тэй хол богдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат зандан, Д. Ган хуяг, Ш.Түвдэндорж, Ц.Оюун- баатар, Б.Бат-Эр дэнэ, Ө.Энх- түвшин, Ё.От гон баяр, Д.Хаян- хярваа, Д.Ган бат, О.Баа сан хүү, Д. Бат цогт, Б.Гарам гай баатар нар Ерөнхийлөгчийн зөвлөх болон нэр дэв шигчээс асуулт асууж тод руулан саналаа хэлсэн юм.

Асуулт асууж, санал хэлсэн гишүүд хуулийн байгууллагад анхан шатнаас нь эхлээд олон жил ажилласан туршлагатай хүн нэр дэвшсэн тул дэмжиж буйгаа илэрхийлээд хуулийг чанд мөрдөж, хүний эрх, шударга ёсыг дээдэлж ажиллахыг захиж байв. Нэр дэвшигч М.Энх- Амгалан гишүү дийн асуултад хариулахдаа, хэрэв энэ албан тушаалд томилогдвол иргэн бүр хуулийн өмнө адил тэгш байх зарчмыг баримталж, шудар гаар ажиллана гэдгээ хэллээ. Ин гээд Магванноровын Энх-Амгаланг Улсын ерөнхий прокуророор томи- лохыг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 48 нь буюу 90.6 хувь дэмжсэнээр түүнийг Ерөнхий прокуророор томилов. Дараа нь Засгийн газраас өргөн мэ- дүүлсэн “Үндэсний үйлдвэр лэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэл цэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэм- жих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын 2.1-д “хоршооны ги шүүн” малчин, мал бүхий этгээ дийн бэлтгэсэн ноос боловсруулах үндэс ний үйлдвэрт тушаасан хонины ноос болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан. Гэвч улсын хэмжээнд ихэнх малчид хонины ноосоо бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрчээ. Учир нь Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 2012 оны 73 дугаар тогтоолоор “хоршооны гишүүн” гэсэн тодотголыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр дээр дурдсан 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан хугацаа нь дуусаад байгаа аж. Иймээс “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ- ын 2011 оны 30 дугаар тогтоолын 4 дэх заалтын “2014 оны 1 дүгээр сарын 1-ний” гэснийг “2016 оны 1 дүгээр сарын 1-ний” гэж өөрчлөн уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр энэ тогтоолын төслийг боловсруулсан байна.

Энэ асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн /Засгийн газар, 2015.02.06- ны өдөр өргөн мэ дүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлц лээ. Тогтоолын төсөлд хө төлбөрийг макро эдийн засгийг тогт воржуулах болон эдийн зас гийн өсөлтийг дэмжих гэсэн хоёр үндсэн чиглэлийн хүрээнд хэрэг жүү лэхээр төлөвлөсөн байна. Тогтоолын төсөлд нийт 74 арга хэмжээг хамруулахаар төлөвлөж байгаагаас макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд төсвийн бодлогыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх замаар эмзэг бүлгийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгах бол эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг тусгахаар төлөвлөсөн байна.

Мөн эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийн алдагдлыг бууруулж, хувийн хэвшилд ирэх ачааллыг зөөлрүүлж, ажлын байрыг хамгаалахаас гадна дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх зэрэг үндсэн чиглэл, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр манай улсын эдийн засагт учрах сөрөг нөлөөллийг багасгах, хямралт бйдлыг эрсдэл багатайгаар даван туулах зэрэг эерэг ач холбогдолтой гэж үзжээ. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, О.Баасанхүү, Д.Ганхуяг, Ц. Даваасүрэн, Д.Сара нгэрэл, Ж. Батзандан, Г.Уянга, С.Дэм бэрэл, Ё.Отгонбаяр, Б.Гарам гайбаатар, С. Бямбацогт, А.Тлейхан нарын тавьсан асуулт, тодруулгад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нар хариулт өглөө. Мөн тогтоолын төслийг цаашид сайжруулаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, Ё Отгонбаяр нар үг хэлсэн бол тунхагийн шинж чанартай материал оруулж ирж байгаа нь цаашаа явахгүй, урд нь гаргасан хууль, тогтоомжуудаа Засгийн газар эрчимтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой. УИХ орж ирсэн дийлэнх хууль, тогтоомжийг баталж өгч байгаа. Хямралын суурь олон жилийн эхтэй. АН-ын эдийн засаг, МАН-ын эдийн засгийн хямрал, олонхи цөөнхийн эдийн засгийн хямрал гэж байхгүй гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Р. Гончигдорж, Г.Уянга, Д.Ганхуяг нар хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэм- жээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 53 гишүүний 35 нь буюу 66 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжлээ.

Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлт- гүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Мөн чуулганы үдээс хойшхи хуралдаан цаг сунган хуралдаж “Төрийн өмчийг 2015- 2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж. Батсуурь танилцууллаа.Уг хуульд УИХ бүрэн эрхийнхээ дагуу төрийн өмчийг хувьчлах, өөрч лөн байгуулах үндсэн чиг лэлийг батлах бөгөөд Засгийн газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэг жүүдийг хувьчлах, өөрчлөн бай гуулах үндсэн чиглэлийг бо ловс- руул сан байна. Төрийн өм чийг хувьч лах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго нь тө рийн өмчийн болон төрийн өмчийн орол- цоотой этгээдийн төрийн мэд лийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүр дүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, улмаар хөрөнгийн зах зээ лийн хөгжлийг дэмжих, хувьч лалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулж, улс орны эдийн засгийн тогт вортой хөгжлийн суурийг бий болгох юм байна.

Түүнчлэн нийгмийн салбарын төрийн өмчийн за рим байгууллагын бие даасан байд лыг хангах зорилгоор тэдгээ рийн засаглалын орчинг боловс ронгуй болгож төрийн өмчит эм нэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль зарим бололцоот соёл, ур лагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шил жүүлэн удирдлагыг хувьцаа эзэм шигчдийн хурал төлөөлөн удир дах зөвлөл, гүйцэтгэх удирд лага гэсэн тогтолцоотой болгохоор тусга жээ. Гишүүдийн зүгээс нийг мийн салбарын хувьчлалыг ярих даа болгоомжтой хандаж, цаашид гарах нийгмийн үр дагаварыг судлах хэрэгтэй, оруулж ирсэн асуудал төдийлөн сайн мэдээлэл өгөхгүй байна гэсэн шүүмжийг хэлж, иймээс иргэд олон нийтийн саналыг сонсох хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм. Мөн хувьч лалыг үе шаттай хэрэгжүүлнэ гэж байгаа ч тэр талаар төсөлд тодор хой тусгаагүй байгаа нь хардалт төрүүлнэ гэдгийг анхааруулж байв. Гишүүд үг хэлж дууссаны дараа тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг 83 хувийн сана лаар дэмжсэн тул анхны хэлэл цүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн зас гийн байнгын хороонд шил жүүллээ. Чуулганы хуралдаан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцэн дэмжсэний дараа Зөрчлийн тухай хуулийн болон хол богдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.

М.ӨНӨРЖАРГАЛ

Монголын үнэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.