Энэ өдөр энхийг сахиулах, буяны үйл хэрэгт ээлтэй. Олонх Хонинууд ойр дотныхондоо зээллэг ивээн тэтгэгчийн тусламж үзүүлэх, хамаатнуудаа дэмжих болно. Эдгээр арга хэмжээ нь албаны хэлхээ холбоо, дотны ба хайртай хүмүүстэйгээ харьцах харьцаанд эергээр нөлөөлнө. Материаллаг байдалд бага зэрэг эерэг өөрчлөлт гарна. Олон гэр бүлд өнөөдөр нэмэлт орлого орно. Энэхүү орлогыг зөв зохистой зарцуулахгүй бол таны мөнгө шороо шиг хийсээд л алга болно.
Үхэр – (4/20-5/20)
Сэтгэл санааны хэт их ачаалалаас болж янз бүрийн өвчинд дарлуулах гээд байна. Иймээс иог, бясалгалаар хичээллэхийг танд зөвлөж байна. Зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Биеийн хүчний хэт их ачаалал авахаас зайлсхийж аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Эрүүл мэндэд аюул занал учрах магадлал өндөр байна. Ном зохиол унших, шинэ кино үзэх, хөгжим сонсох, гэр бүлийн цомхон хүрээнд баяр баясгалан дүүрэн өдрийг өнгөрөөх нь илүү тааламжтай. Гал түймэр, дээрэм тонуул гэх зэрэг аюултай учирч мэдэх тул анхаарал болгоомжтой яваарай.
Ихэр – (5/21-6/21)
Түншүүдтэйгээ зөрчил, үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс илүү удаан явагдах болно. Шинэ ажил эхлэхэд, ирээдүйгээ төлөвлөх, уулзалт төлөвлөхөд таатай өдөр. Энэ нь ялангуяа арьсан бизнес эрхлэгч нарт хамаатай. Ямарваа нэгэн зүйлийг эхлүүлэхэд дараа нь сайн үр дүн гарна. Хувийн амьдрал тань өөр харилцаанд шилжиж, хөгжлийн шинэ түвшинд орох учир өөрийн үг үйлдлээ сайн бод. Бага зэргийн мөнгөн ашиг олсон ч түүндээ сэтгэл ханамжтай бай. Учир нь санхүүгийн хүрээнд эрс өсөлт амжилт харагдахгүй байна.
Мэлхий – (6/22-7/22)
Мэдлэг олж авч гүн гүнзгий эзэмшинэ. Шургуу тэвчээртэй байдал илэрнэ. Мэдлэг эзэмшихийн зэрэгцээ хувь хүний хувьд өөрчлөгдөнө. Энэ цаг үе таныг олон зүйлд сургана. Иймээс харилцаа холбоо, мэдээлэл хувийн ажлын туршлагаа ашигла. Ихэнх цаг хугацаагаа ажил дээрээ өнгөрүүлэн мөн зарим мэргэжлийн асуудал гарч ирж толгойг тань өвтгөнө. Энгийн нэг даалгавар танаас асар их хүч шаардах болно. Шинэ дүр төрх мөн шийдэмгий онцгой шийдвэр гаргахыг тань хүлээнэ. Та амжилт авчирна. Дотны хүмүүс эцэг эхийн туршлага танд тустай.
Арслан – (7/23-8/22)
Танд аз амжилт ирнэ. Та хүчтэй мэдрэмж авах нь хайр дурлал эсвэл үзэн ядалт ч байж мэднэ. Гэнэтийн маш сонирхолтой магадгүй танд ашигтай хэд хэдэн үйлдлүүд удахгүй болох нь. Таны алхам бүр амжилттай болно. Барилга барьж эхлэх, чухал бичиг баримт бүрдүүлэх, жижиг үйлдвэрлэл эхлэхэд тохиромжтой. Буяны байгуулга эсвэл сайн дурын байгууллагыг судалж үзсэнээр тухайн бүлэгт нэгдэх сонирхол төрнө. Бусдыг ойлгож чаддаг авъяас тань энэ бүлэгт маш их тус хүргэх болно.
Охин – (8/23-9/22)
Аюултай зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа, эрсдэл шаардахгүй ердийн ажлаа хийж өнгөрүүлэх нь өлзийтэй. Сөрөг үр дагавар авчрах чухал шийдвэр гаргах хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалан тэмцэх хэрэгтэй байна. Зарим тохиолдолд эр зориг, авхаалж самбаа шаардлагатай болно. Харин ажилдаа хэт ихээр анхаарч байгаад эрүүл мэндээ орхигдуулахгүй байж стресст орохоос сэрэмжил.
Жинлүүр – (9/23-10/22)
Аливаа маргаан мэтгэлцээнээс холхон бай. Нэгэн зэрэг олон асуудлыг шийдхийн тулд маш тэвчээртэй байх хэрэгтэй бөгөөд чухал зүйлүүдийг орхигдуулахаас сэргийл. Өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлээ юу болохыг олж мэд. Удирдагчийн дүрд тоглох нь таны нэр хүндийг өсгөхөд тийм ч их нөлөөлөхгүй л болов уу. Хэрвээ хайр дурлалын харилцаанд хагарал гарч, мөнгө төгрөгний асуудал үүссэн бол энэ үе бол оройн болзоо зохион байгуулж, хоорондоо ярилцаж асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой үе юм.
Хилэнц – (10/23-11/21)
Зарим мэргэжлийн хүмүүсийн хувьд гадаад харилцаа холбоо амжилттай дээшлэх аятайхан боломж харагдаж байна. Ийм азтай хүмүүсийн тоонд дээд зэрэглэлийн орчуулагчид, улс төр судлаачид бусад орны түүх соёлын өвийг судлахаар мэргэшсэн хүмүүс багтах бололтой. Төлөвлөсөн аялал шашин номлолын хөтөлбөрүүдээс бүү татгалз. Яагаад гэдгийг оройдоо л та ойлгоно. Хайрын тухай бодлоо өнөөдөр түр орхих болох нь.
Нум – (11/22-12/21)
Шинэчлэлийн өдөр. Амьдралын хэвшсэн хэв маягтаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүснэ. Тэдний материаллаг сайн сайхан байдал нэг цагийн дотор л өөрчлөгдөж магадгүй. Түрэмгий зангаас зайлсхийж, яаруу түргэн шийдвэр бүү гарга. Хэт чөлөөт амьдрал таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хайр сэтгэл эрчтэй, солигдмол, санаа сэтгэл тогтворгүй, наргиж цэнгэх хүсэл урьдчилан таашгүй сөрөг байдлаар солигдох болно. Өөрийн баримталдаг зарчим, үзэл бодлыг өөрчилөхгүй байхыг хичээгээрэй.
Матар – (12/22-1/19)
Өнөөдөр танд ажил хэргийн санал ирнэ. Түүнийг шууд хүлээж авах хэрэггүй юм. Учир нь энэ нь алсдаа тийм ч их ашиг өгөхгүй. Энэ өдрийг хүссэн зүйлээ хийхэд зориул. Өөрийн эрх дураар байх нь танд тайвшралыг авчирна. Хэдийгээр өөрийгөө илэрхийлэх, бусдаар сонсуулахын тулд ямар нэгэн хэрүүл маргаан гаргах ёсгүй боловч ярианд давамгайлах эсвэл дээрэнгүй зан гаргах хандлага чинь илэрхий ажиглагддаг. Таныг юу ч хэлэхийг хүссэн гэсэн хүмүүс анхааралтайгаар сонсох болно.
Бумба – (1/20-2/18)
Дэмжих хүнгүй тул албан тушаал ахих явц их хүч цаг гаргана. Шинэ хүмүүстэй танилц. Шинэ сонирхолтой бол ирээдүйгээ өөдрөгөөр хар. Шийдэмгий бус байдал, итгэлгүй мэдээлэл, эсвэл таны байгаа байдал нь дараагийн өдрүүдийн амжилтгүй байдлын шалтгаан болно. Төлөвлөсөн ажлаа өөрчлөхөд хүргэхүйц гэнэтийн мэдээ сонсох, санаандгүй учрал тохиолдох болно. Магадгүй өнөөдөр танд шинэ албан тушаалын санал санал болгоно эсвэл та нэмэлт орлого олох болмжтой болно. Өнөөдөр тоглох хэрэггүй. Зөн билэгтээ итгэ, таны эрүүл сэтгэлгээ хангалтгүй байна.
Загас – (2/19-3/20)
Ажил мэргэжилдээ өсөн дэвжих, төлөвлөснөө биелүүлэх явцыг од эрхэс өөгшүүлэн дэмжих өдөр. Сүүлийн үед шинэ технологийн талаар таны хийж буй ажил ихээхэн ашигтай болж та түүнийг магадгүй шинэ албан тушаал дээрээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Зорилгоо тодохойлсоноороо та өөрийгөө мятрашгүй хөдөлмөрч, бие даасан хүн болохоо харуулна. Сэтгэлээ ариун байлгаснаар санасан зорьсондоо саадгүй хүрэх бөгөөд таны энэхүү байдлыг ямарч далдын хүч дийлэхгүй гэдгийг сана.
Эх сурвалж http://www.info.mn