Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа АН дотоод зөрчлөөсөө болж засгаа унагасан гэж үзэж байгаагаа ярьжээ. Тодруулбал тэрбээр “Ний нуугүй хэлэхэд, бид чинь уулын буга хараад унасан бухаа голоод хаясан л хүмүүс шүү дээ. Бодлого зорилтоо хэрэгжүүлэхээс илүүтэйгээр дотроо зөрчилдөөд, зөрчлөөсөө болоод засгаа унагасан. Засгаа унагааснаасаа болоод Ардын намд хадаг яндараа барьж гүйгээд, ард иргэддээ эдийн засгийн суурь асуудлаа шийднэ, том төслүүдээ явуулж, хүндэрлээс гарна, тэгэхийн тулд хамтарлаа гэж хэлсэн л хүмүүс шүү дээ. Гэтэл энэ улс төрийн орчин, УИХ маань зорьсон зорилтуудаа хэрэгжүүлэх, шийдвэр гаргах хэмжээний ойлголцолтой байж чадаж байна уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй л байна. Ерөнхий сайд бол эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж маш тодорхой хэлсэн. Эдийн засгийн таагүй нөхцөлийг давж туулна, уналтыг зогсооно, нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээ зөв оношилж байгаад шийдээд босох алхмуудаа хийнэ гэсэн том зорилт тавьсан” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр “Яах вэ, фракцуудын зөрчил гэхээсээ хувь лидерүүдийн зөрчил их байх шиг байна. Зарим нэг хүмүүс хуулийн салбарт их хэмжээний эрх мэдэлтэй, хяналттай байх хүсэлтэй ч байна. Би хувьдаа, хувь хүмүүсийн хэрүүлээс илүү хуулийн салбарын шинэчлэл яваасай гэж бодсон. Тэмүүжин ямар нэгэн албан тушаал дээр байх бол зорилго биш. Засгийн газар өөрчлөгдсөн ч хуулийн салбарын шинэтгэл үргэлжилнэ гэж найдсан” хэмээжээ.
Эх сурвалж: www.info.mn
Энэ тэмүүжин гэдэг мөнч тэнэг эр ээ