Comment.mn

С.Жавхлан есөн аймгаас хар азарганы дэл зална

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан Монгол түмний сүр хүч, эв нэгдлийг илэрхийлэх хар сүлдийг бүтээхээр болжээ. Энэхүү хар сүлдийг бүтээхийн тулд есөн аймгаас хар азарганы дэл цуглуулахаар мордсон гэнэ. Тэрбээр өчигдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд хүрэлцэн очиж, тус сумын хоёрдугаар багийн малчин Ж.Төмөрчулууны хар азарганы дэлийг залах ёслол хийжээ. С.Жавхлан гавьяатыг Баян-Уул сумынхан буриад үндэсний дээл хувцсаараа гоён, ходоог тэрэгтэйгээ угтан авчээ.

Дорнод аймгийн Баян-Уул сум бол эзэн Чингис хааны эх Өэлүн хатны төрсөн нутаг юм. Тиймээс дорнын хоймор, домог түүхийн өлгий болсон энэ нутгаас хар сүлдэнд мандаах хар азарганы дэлийг залахаар шийдсэн юм байна.

Гавьяат жүжигчин С.Жавхлан Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумыг зорьжээ. Мөнххаан сум бол Чингис хааны ач хүү Мөнх хааны нэрээр нэрлэгдсэн сум бөгөөд Монголын түүхэнд алдартай их хааны өлгий нутгаас мөн хар азарганы дэл залах ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.