Comment.mn

Нумынхан ажил хэрэгтээ санаачилгатай, эмх цэгцтэй байх хэрэгтэй

Нумынхан ажил хэрэгтээ санаачилгатай, эмх цэгцтэй байх хэрэгтэй

Хонь – (3/21-4/19)

Хямралтай өдөр. Гэмт этгээдүүдтэй тулгарах, хулгайд өртөх, алдагдал учрах магадлалтай өдөр. Олон Хонинууд гадны түрэмгийллийг давж чадахгүй нь. Үүнээс гадна нууц таагүй баримтууд ил гарч олонхийн тань нэр хүндийг унагах бололтой. Зугаа цэнгэлд дурлагсад эрүүл мэнддээ анхаар. Өнөөдрийн таагүй байдал удаан үргэлжлэхгүй гэдгийг сана. Харин өнөөдөр угаал үйлдэхэд сайн гэж одод зөвлөж байна.

Үхэр – (4/20-5/20)
Эргэлзээ таны сэтгэл санааны хямралын шалтгаан болно. Саяхан танилцсан найз чинь энэхүү эргэлзээний гол эзэн байх бөгөөд та үүнд тодорхой хариу өгч чадахгүй л байна. Эмэгтэй үхрийн ордныхны хувьд шинэ хүнтэй танилцаж, хайр сэтгэлийн харилцаанд орох магадлал өндөр бөгөөд худалдаа наймаа хийх, эмчилгээ хийлгэх, ардын эмнэлгийг шүтэхэд сайн. Эрэгтэй үхрийн ордныхоны хувьд найр хурим болон чимээ шуугиан ихтэй газар очихоос зайлсхийх нь өлзийтэй сайн.

Ихэр – (5/21-6/21)
Хэдийгээр эрүүл мэндэд аюул алга боловч хөнгөн хуумгай амлалт, ажлын хэт ачаалалаас болж үдээс хойш бие тавгүйтэх магадлалтай. Худалдан авах, худалдааны ажиллагаа явуулах, хөрөнгө мөнгө хураахад таатай өдөр. Төсөв төлөвлөгөө, гэрээний ажилдаа нямбай ханд. Бүх ажил, асуудлыг үр өгөөжтэй шийдэхийг хичээ. Хэт ядаргаа, амьдралын замбараагүй хэв маяг, буруу хооллолт нь радикулит, судасны бөглөрөл, бодисын солилцоо алдагдах зэрэг таагүй явдлуудад хүргэнэ.

Мэлхий – (6/22-7/22)
Найз нөхөд, ойр дотныхонтойгоо уулзаж цагийг хөгжилтэй өнгөрөөхөд таатай сайхан өдөр. Хайртай хүмүүстэйгээ бүрэн ойлголцолд хүрнэ. Холын хамаатнуудаасаа бэлэг хүлээн авна. Дипломат зан гарга. Харилцаандаа сэтгэл зүйн арга барилуудыг ашигла. Бусдын хүндрэлтэй асуудлуудад нэвтрэн орж мэддэг чаддаг зүйлээрээ туслахыг хичээ.

Арслан – (7/23-8/22)
Та юу ч хийсэн амжилтанд хүрэх өдөр. Санхүү, бэлгийн амьдралын харилцаа ч амжилттай болох магадлалтай. Хамаатны хэн нэгний бодлогогүй үйлдэл таны сэтгэлийг зовоох байх. Нэгэн төрлийн ажил хийж өөрийгөө бүү ядраа. Аахар шаахар асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Хүмүүсийн зохисгүй үйлдэлд бүү уцаарла. Таны хайр дурлалын амьдралд ахиц гарна. Таны оюун ухаанд буй тачаангуй эр таны хүсэн хүлээж буй амраг байна.

Охин – (8/23-9/22)
Эрсдэлтэй үйлдэл, үнэтэй худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Шинэ түншүүдтэй харьцахад амжилт олохгүй, харин хуучны найз нөхөд, хамаатнууд тань үнэтэй зөвлөгөө өгч чадна. Гэр бүлийн хүрээнд идэвхтэй амрах, аялах, хүүхдүүдтэйгээ тоглож наадахад тааламжтай. Согтууруулах ундаа бүү хэрэглэ. Үүнээс болж хэзээ ч засаж залруулж болохгүй алдаа гарах магадлал маш өндөр байна.

Жинлүүр – (9/23-10/22)
Та гэр бүл, найз нөхөд, хөршүүд гэж явсаар их завгүй байх бололтой. Ах эгч нартаа тусла, та тэдний амьдралд өөрчлөлт хийж чадна. Гэрээсээ гарч, онцгой ер бусын зүйл хийж алжаалаа тайл. Зах гарч, сонгодог орчинд хооллож, эмчилгээ хийлгэ. Таны хийсэн сонголтын үр дүн таныг алмайруулах болно. Та өнөөдөр олон жил уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзах бөгөөд өмнө нь зүс танихаас цаашгүй явсан зарим нэг хүмүүстэй санамсаргүй тааралдах болно.

Хилэнц – (10/23-11/21)
Азтай гэнэтийн явдлууд  тохиолдох, хялбар мөнгө олох, хайр дурлалын асуудалд ирлээ, үзлээ, яллаа гэсэн уриан дор явагдах сайхан өдөр байна. Гэхдээ амжилтанд хүрэх эрмэлзэлтэй өөртөө болон ажил хэрэгтээ итгэлтэй хүмүүсийг л аз ивээдэг гэдгийг сана. Эдгээр чанарууд нь ажлын чадвараас дутуугүй чухал зүйл тул хөмсөгөө зангидахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч үед дорой үлбэгэр царай бүү гарга.

Нум – (11/22-12/21)
Гэр орон тохилог байна. Ханатлаа унтаж өдөржин гэртээ байхыг хүснэ. Шинэ санаа орж ирнэ. Тавилгаа байрыг нь өөрчилж, ахуйн бага зэргийн шинэчлэл хийхэд таатай. Цэвэрлэгээ хий. Байрныхаа гадна талыг гоё. Хөдөлгөөний идэвхтэй байвал эрүүл мэндээ санаа зовох шаардлага гарахгүй. Нумынхан ажил хэрэгтээ санаачилгатай, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Жаахан амжилтандаа ханаж, алдаа гаргахгүй бол ажлын үр дүн сайн байх болно.

Матар – (12/22-1/19)
Тайван амралтын өдөр. Цаашдын ажлын төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай. Жижиг сажиг зүйлс худалдан авахыг зөвлөе. Үнэтэй гоёмсог эд зүйлс худалдан авах хүслээ хязгаарла. Таныг санхүүгийн хүндрэл хүлээж байна. Үдээс хойш хүүхдүүдтэйгээ харилцаагаа муутгаж магадгүй байна.

Бумба – (1/20-2/18)
Таны зан ааш туйлын таатай байгаа тул та хоёрыг хайрын бат бөх гинжин холбоо холбоно. Гэнэтийн мэдээ мэдээлэл нь ажлын үйл явцад сөргөөр нөлөөлнө. Гэрийн аж ахуй, засварын ажилтай холбоотой зардлын асуудлууд эсвэл гэр бүлийн хэн нэгний үйл ажилгаатай холбоотой асуудлууд үүснэ. Та энэ сайхан байдлынхаа цаана асуудал нуугдаж байгааг сана. Гэвч та юу хүсэж байгаагаа мэдэж байгаа тул харилцан ойлголцолд хүрэхэд тийм ч төвөгтэй бус юм.

Загас – (2/19-3/20)
Сэтгэлийн хөдлөл дүүрэн эрч хүчтэй өдөр болно. Та ойр дотныхондоо анхаарал их тавь. Энэ нь тэдэнд их таалагдах болно. Хайр дурлалын хувьд гэнэтийн романтик уулзалт болж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ концерт, уран зургийн үзэсгэлэн үзэж цагийг өнгөрөө. Тансаг оройн зоог барьцгаа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.