Comment.mn

Гэгээн хайрын өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр “Juno Fеbruata”-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.

 

ФРАНЦ

Францчууд энэ өдрийг өөрсдийн баяруудын тоонд оруулж ихэд өргөн тэмдэглэдэг. Хосууд хайраа захиагаар илчлэн болзоонд урьж, тэр өдрийг бvхэлд нь хайртдаа зориулдаг байна. Ичиж зоволгvйгээр олон нийтийн газар vнсэлцэх хосуудыг хэн ч хорьдоггvй. Харин ч тэдний ая тухтай байдлыг бодолцож шөнийн гэрэлтvvлгээ нэмэгдvvлдэг гэнэ шvv. Мөн шоколадаар янз бvрийн хэлбэртэй амттан хийж дурлалт хvндээ бэлэглэдэг уламжлалтай ажээ.

 

АМЕРИК

Америкт ихэвчлэн хvvхдvvд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна ангийн vдэшлэг зохиодог байна. Америкчууд Гэгээн Валентины өдрөөр хэн нэгэндээ ил захидал өгч, тvvнийгээ өөрийн хvссэнээрээ чимэглэдэг гэнэ. (Далайн ургамал, хатаасан болон хиймэл цэцэг гэх мэтээр) Энэ өдөр бие биедээ цэцэг, шокалад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолт, болон зvрхэн хэлбэртэй дэрний уут ч хийж бэлэглэдэг байна. Энэ өдөр сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон аз жаргал, ариун нандин хайр сэтгэлийг шингээсэн байдаг ажээ.

 

ТАЙВАНЬ

Гэгээн Валентины өдрөөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэгс болон, сэтгэл татсан хайрын нандин vгсээр дvvрэн чамин бэлэг сэлтийг илгээдэг аж. Тайваны ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь “Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 сарнай бэлэглэх нь “Vvрд хамт байгаач ” гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс энэ өдөр сарнай цэцэг маш эрэлттэй болдог.

 

ЯПОН

Энэ өдөр эмэгтэйчvvд нь эрэгтэйчvvддээ бэлэг өгдөг бол гуравдугаар сарын 14-нд эрэгтэйчvvд нь хариу бэлэг барьдаг гэнэ. Япон бvсгvйчvvд өөрийн гараар нэхсэн ороолтоо залуугийнхаа хvзvvнд зvvж өгдөг нь “Би чамд хайртай ” гэх утгыг агуулдаг ажээ. Хайртай хvндээ зориулж зvрхэн хэлбэртэй шокалад хийж бэлэглэх ч том бэлэгт ордог.

 

СОЛОНГОС

Солонгосчууд Гэгээн Валентины өдрийг хоёр болон гуравдугаар сарын 14-нд тус тус тэмдэглэдэг. Тэдний гол бэлэг нь чихэр. Тэд гуравдугаар сарын 14-нийг “Гэгээн өдөр” гэж нэрлэдэг бөгөөд олон залуус хайраа илчилдэг байна.

 

ГЕРМАН

Германд Гэгээн Валентины өдрөөр гэрлэсэн болон гэрлээгvй хосууд бие биедээ цэцэг бэлэглэдэг. Vvнээс гадна зvрхэн хэлбэртэй эд зvйлс мөн хайраа илчилсэн зурвас, захиа, шvлэг бичиж өгдөг. Гэгээн хайрын өдрийг тэмдэглэдэггvй хосууд германд байдаггvй байна.

 

АНГЛИ

Гэгээн Валентины өдрөөр Англид залуу хосууд бие биедээ зориулан хайрын vгстэй шvлэг, өгvvллэг бичдэг аж. Ёс заншлын нэг хэлбэр нь хvvхдvvдийг дуу дуулуулж, чихэр жимс, мөнгө өгдөг. Харин залуу хосууд бие биедээ жигнэсэн гурилан бvтээгдэхvvн, цэцэг, шокалад зэргийг өгдөг юм байна.

 

ИТАЛИ

Италичууд Гэгээн Валентины өдрийг “Хаврын баяр” хэмээн тэмдэглэдэг. Урь унаж залуу хvмvvс ой модтой газар цугларан, байгалийн сайханд хөгжим сонсож, шvлэг уншицгаадаг гэнэ. Мөн vерхэж байсан хосууд Валентины өдрөөр сvй тавьцгаадаг байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.