УИХ-ын гишүүн асан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан ийн бухимдангуй хэлж байжээ. Тэрбээр энэ тухайгаа “Тэр муу хогийн шүгэл Д.Эрдэнэбат юу гээд байгаа юм. Хувьсгалт намын тагнуул гэдгийг нь Ардчилсан намынхан мэдсээр байж яагаад одоо хүртэл хөөж явуулахгүй байна. Ингэж болъшевикуудыг орогнуулахаа хэзээ болих юм бэ, та нар.
Халзан толгойтой, хогийн муу амьтныг яг одоо намаасаа хөөж явуул. Би энэ намыг чинь байгуулах гэж ухаан бодлоо уралдуулж, хүч чадлаа шавхаж явсан үе бий шүү. Гэтэл иймэрхүү муусайн юмнууд шургалаад юу ч биш болгож хаяхыг нь зүгээр хараад сууж чадахгүй. Энэ ажлыг Ц.Оюундарь хийж чадна гэж бодож байгаа. Би бас тэрийг хараад л байгаа, их гайгүй хүүхэн шиг санагддаг. Чамайг харж явдаг шүү” хэмээн бухимдахын зэрэгцээ хальт “сээтэгнээд” авсан гэдэг.
Үзэл бодлоо хатуухан үгээр шулуухан илэрхийлчихдэг “Буян” Жагааг бүдүүлэг зантай хэмээн дургүйцэх нэгэн байхад, үнэнийг ил тод дэлгэдэг гэж өмөөрөх хүмүүс ч цөөнгүй юм билээ. Юутай ч, өдгөө хувийн бизнестээ анхаарч яваа түүний талаархи сонирхолтой баримтууд одоо хэр нь олны анхаарлыг татсан хэвээр.