Comment.mn

Жүжигчин Ц.Алдармаа алдаагаа ухаарсан ч, хамтлагтаа эргэж орохгүй

Уран бүтээлийн дотны анд, хуурай эгч гэгддэг жүжигчин А.Оюунтуулыг буцламгай халуун усаар шалзалж алах дөхсөн “ууртай” бүсгүй маань өнгөрсөн жил “Шинэ үе” продакшныг ёстой л нүүрээ хийх газаргүй болгосон. Хөдөө орон нутагт аялан тоглолтоор явж байхдаа халамцуу бүсгүйчүүд хоорондоо муудалцаж, улмаар бие биеэ буцалсан усаар шалзалсан хачирхалтай явдал үзэгч олныг нь үнэхээр цочролд оруулсан билээ.

Жүжигчин Ц.Алдармаагийн нурууны багахан хэсэгт түлэгдсэн шарх байсан хэдий ч, эрхэм хамтрагч болох А.Оюунтуулын хүн харахын эцэсгүй шахам түлэнхий биеийн зураг хэвлэлд дэлгэгдсэнээр “хуурай” дүүгийн балмад авир нэгэнт илэрсэн гэдэг. Гэвч шүүхийн шатны байгууллагад нэлээд хугацаанд асуудал үүсгэсэн эл хэрэг эцэслэн шийдэгдэж, жүжигчин Ц.Аддармаа хохирогчоо бүрэн эдгээж өгөхөө амласнаар хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсож, эрх чөлөөтэй болсон.

Нөхөр нь харь улсад ажиллаж, амьдрахаар одсон ч, ганц хүүгээ өөрийн гараар өсгөхдөө хэнийг ч царайчлаагүй гэгддэг Ц.Алдармаагийн хувьд дахин хошин урлагийн хамтлагтаа эргэж орохгүй гэдгээ ойр дотныхондоо дуулгасан аж. “Шинэ үе” продакшны захирал, МУГЖ Н.Ариунболд ч хоёр бүсгүйг ажиллуулах эсэхээ сайтар бодож тунгаана хэмээн мэдэгдэж байсан юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.