Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн арваннэгдүгээр сард Бээжин хотноо болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Хятадын удирдагчтай ганцаарчлан уулзсан. Б.Обама АПЕК-ийн уулзалтад оролцохоор ирсэн даруйдаа Япон, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг өөрийн холбоотон 10 гаруй орны төлөөлөгчийг тусгайлан хүлээн авч Номхон далайг дамнасан түншлэлийн холбоо нэртэй чөлөөт худалдааны бүс байгуулахыг санал болгосон. Харин Хятадын удирдлага энэ төлөвлөгөөг Хятадын эдийн засгийг хазаарлаж дангаар ноёрхох гэсэн оролдлого хэмээн хүлээн авсан. Хятадын удирдагч хариуд нь Ази Африкийн чөлөөт худалдааны бүс байгуулахыг санал болгосноор Вашингтоны төлөвлөгөө замхарсан юм. Үүнээс гадна Хятадын тал Ази дахь дэд бүтцэд хөрөнгө оруулах хөрөнгө оруулалтын банк байгуулахаа зарласан нь Япон зонхилох үүрэг гүйцэтгэдэг Азийн хөгжлийн банкны өрсөлдөгчийг бий болгоно. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх байр суурьтай хоёр гүрний харилцаа сайжирвал бусад орны хувьд ч гэсэн олон шинэ боломж бий нээгдэх юм Дашрамд өгүүлэхэд, Хятадын Төрийн тэргүүн албан тушаалаа авсныхаа дараа хийсэн анхны төрийн айлчлалыг 2013 онд ОХУ-д хийсэн билээ
Эх сурвалж http://www.info.mn