Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 05 дугаар цэцэрлэгийн барилга хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих шаардлагыг хангахгүй болсон учраас нурааж шинээр цэцэрлэг барих шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн барьж, 02-р сарын 11-ний өдөр үүдээ нээлээ. Өмнө нь энэ цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж 240 хүүхэд авах бүрэн боломжтой боллоо. Одоогоор 05 дугаар цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдийн тоо 350 хүрээд байгаа аж. Юутай ч багачууд стандартын шаардлагад нийцсэн шинэ цэцэрлэгийн барилгатай боллоо. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхэд 150 хүүхдийн ортой, Канад технологиор барьсан цэцэрлэг шинээр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Одоогоор 21 дүгээр хорооны 210 хүүхэд цэцэрлэгт явахаар бүртгүүлээд байна. Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд, улс, нийслэлийн төсвийн хүрээнд цэцэрлэг сургууль барих ажилд анхаарал хандуулна гэдгээ холбогдох албаныхан онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төстэй мэдээлэл
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон. Тэгвэл тус...
6 Үзсэн
ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ШҮРШИГДЭЭД БАЙНА УУ? САЙД АА
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН идэвхтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил ч эрчимжээд байна. Ажил эрчимжиж байгаа сайн мэдээ байгаа ч үүнийг дагаад...
4 Үзсэн
Соёлын ваучерын 18 тэрбумын санаа хаанаас угшилтай вэ?
Монгол Улсын 16-18 насны 183 мянган хүүхдэд 100 мянган төгрөгийн Соёлын эрхийн бичиг буюу ваучер олгохоор 18 тэрбум 327 сая төгрөг суулгасан нь эсэргүүцэлтэй тулгарсан. Соёлын сайд Ч.Номингийн ярьснаар, 16...
3 Үзсэн