Comment.mn

Бумбыхан өнөөдрийг хайр дурлал, гэр бүлийн харилцаа, шинэ танилуудад зориулаарай

Хонь – (3/21-4/19)
Амьдралын төвшин буурах өдөр. Хүүхдүүдийн сурлага, хүмүүжил, мөн ахимаг насны хамаатнуудын эрүүл мэндтэй холбоотой мөнгөн зарлага гарна. Хувийн амьдралд ч таагүй зүйл учирна. Хайртай болон гэрлэсэн хосуудын хооронд санхүүтэй холбоотой зөрчил үүснэ. Та хүсэл мөрөөдөлтэй, гүн ухааны үүднээс бодох авьяас чадвартай байхаас гадна танд ойрхон байх хүмүүсийн сэтгэл зүрхийг эмчлэх чадвартай байна. Урьдын нүгэл элдэв гомдлууд ч сөхөгдөж болзошгүй.

Үхэр – (4/20-5/20)
Өнөөдөр санхүүгийн байдал бага зэрэг хүндэрч болзошгүй байна. Үүнийг даван гарахын тулд хэрэглээгээ багасгахыг одод зөвлөж байна. Ингэж чадсанаар болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ сэргийлж чадна. Нилээн олон ашигтай төсөл төлөвлөгөөг бага хүчээр, богино хугацаанд гүйцэтгэж чадах төлөвтэй. Удаан хугацаагаар бодож, эргэлзэлгүйгээр ашигтай төслүүдээс аль нэгийг нь барьж авахыг одод зөвлөж байна. Эдгээр төслүүд нь их хэмжээний ашиг орлого, нэр хүндийг авчрах магадлалтай, ялангуяа урлаг, уран бүтээлийн чиглэлийнх гойд сайн байна.

Ихэр – (5/21-6/21)
Нийгэм улс төрийн тогтвортой нөхцөл байдал, зарим нэг өөрчлөлтүүд ихрүүдийн хувийн сонирхолыг хөндөнө. Олонхид нь оршин суугаа газар, өөрийн хүрээллээ солих шаарлагатай тулгарна. Оддын таагүй байрлал нь эрчүүдийн биеийн байдалд муугаар нөлөөлж магадгүй. Амьдралын эрч хүч буурна. Эмэгтэй ихрүүдийн хувьд өөрийн ханьдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хардах, гомдомхой байдал нь маргаанд хүргэнэ. Хөдлөшгүй нөөц ба найдвартай “ар талтай” болж өөрийгөө дээд зэргээр хамгаалахыг танд зөвлөж байна.

Мэлхий – (6/22-7/22)
Таны бие бүрэн өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Илүүдэл жингээсээ салахад сайн цаг үе. Таны хоолны дэглэм маш өвөрмөц байх болно. Тэвчээр гаргаж, хэт орой хооллодог зуршлаасаа салж чадна. Зүгээр суух эсвэл хэт их ажилтай байх хэрэггүй. Амрах дасгал хийж байхыг зөвлөж байна. Өнөөдөр хумс, үсээ авч болохгүй. Хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул. Чухал шийдвэр гаргах гэж бүү яар, үүний оронд бүгдийг нэг бүрчлэн бодож тунгаа. Эрүүл мэнд хэвийн байна.

Арслан – (7/23-8/22)
Энэ цаг үед болгоомжлол, урьдчилан арга хэмжээ авах нь хамгийн гол асуудал байна. Та олны дунд нэр хүнд олж зохих ёсны хүндэтгэл олох болно. Та үйл явдлаас түрүүлж чадвал хүсэл мөрөөдөл тань биелэж, бодож байсан шинэ ажил чинь нөлөө бүхий талуудаас дэмжлэг авна. Эрчүүд бүтээлч эргэлтийг хэвийн бус, эрсдэлтэй зүйлд оруулах байсан ч эсэргүүцэх хэрэггүй.

Охин – (8/23-9/22)
Найз нөхөд эсвэл ажил хэргийн түншээсээ сэтгэл татам сайхан санал авах ба энэ нь танд орлого олох шинэ эх үүсвэр эсвэл үйл ажиллагааны чиглэлээ солиход тусална. Бүх зүйлийг сайтар тунгааж бод, амжилтанд хүрэх нь тийм ч хялбар бус байна. Харин үйл ажиллагаагаа зөв төлөвлөж, сахилга бат, зохион байгуулалт өндөр байх нь амжилтанд хүрэх гол нөхцлийн нэг гэдгийг сана. Харин дуугүй ноомой байх нь бусдад тааламжгүй байдал үүсгэдэг гэдгийг санахад илүүдэхгүй.

Жинлүүр – (9/23-10/22)
Олон нийтийн уулзалт, арга хэмжээ таны өдрийн ихэнхийг авах бөгөөд цагаа зөв зохицуулах хэрэгтэйг сануулъя. Танд дарамттай санагдаж буй ажлаа эртхэн дуусгаж, гэртээ харьж амар. Та өнөөдөр маш олон төрлийн хүмүүстэй уулзах болно. Та хэрэв улс төр сонирхдог бол ямар нэг компанит ажилд хамрагдаж, мэтгэлцэх урлагийн клубт яв. Өөрийн үзэл бодлоо нээлттэй байлгаж, сонгуулийн компанит ажлын талаар судалж мэдсэнээр таны нэр хүнд өсч, шинэ ажлын боломж гарч ирэх болно.

Хилэнц – (10/23-11/21)
Энэ өдөр өрсөлдөгч нарын чинь үйл ажиллагаа идэвхижиж магадгүй тул дотроо хянамгай байх хэрэгтэй. Өөрийн гаргасан багахан хэмжээний алдаанаас болж засаж болохгүй алдаа гаргахаас сэргийлэх хэрэгтэй байна. Таныг азийн тэнгэр мөнхөд эвээнэ гэж байхгүйг санаж, хүнтэй муудалцахгүй байж, аливааг эвийн журмаар шийдэх хэрэгтэй. Харин гэр бүлд ямар ч асуудал гарахгүй.

Нум – (11/22-12/21)
Оюун ухааны үйл ажиллагаа өнөөдөр үр дүнтэй байна. Уран бүтээл, хобби, хүүхдүүдтэй харьцах, гүн ухааны ном унших нь танд таашаал өгнө. Гэхдээ эрүүл мэнд тань тийм ч сайнгүй байна. Ажил хэргийн болон хувийн амьдралд ашигтай шинэ саналыг танд энэ өдөр бэлэглэнэ. Тэдгээр саналыг та сайтар тунгаан бодож, зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй. Амарах хэрэгтэй, зүрхэндээ ялангуяа өглөөгүүр анхаарал тавьж бай.

Матар – (12/22-1/19)
Энэ өдөр нь өрөвч сэтгэл, тусламж эмчилгээтэй холбоотой байх нь. Танаас дотны хүмүүс найз нөхөд хамт ажиллагсад тусламж хүлээж байж магадгүй. Таны харамгүй сэтгэл бусдад туслах хүсэлд таны гэр бүлийнхэн сэтгэл дундуур байх болно. Үүнд анхаарлаа бүү хандуул. Хүн чанарынхаа дагуу ажилла.

Бумба – (1/20-2/18)
Өнөөдрийг хайр дурлал, гэр бүлийн харилцаа, шинэ танилуудад зориулаарай эдгээр нь удаан хугацааны харилцаа холбоог үүсгэх болно. Өнөөдөр таны санхүүгийн асуудлыг одод ивээж байна. Амжилттай худалдаа наймаа хийх, сайхан санал хүлээж авах, тоглоомонд хожих боломж гарна. Хөрөнгө оруулалтаар дутагдахгүй. Түншүүдтэй харьцаагаа таслахгүй байх талаар арга хэмжээ авахгүй бол урьдын гэрээ хэлэлцээр тасрах магадлалтай. Үеэ өнгөрөөсөн зүйлд бүү харамс.

Загас – (2/19-3/20)
Од эрхэс салалт болж болзошгүйг анхааруулж байна. Удирдлага эсвэл төрийн түшээдтэй зөрчилдөж болзошгүй. Таниас биеэ барих буулт хийх чадварыг шаардаж байна. Таны төрөлхийн төлөв түвшин, дэг журамтай, үнэнч шудрага зан чанар ажлын хамтрагчийг бишрүүлэх болно. Таны хийж бүтээсэн ажил төрлийг зохих ёсоор үнэлэхийн зэрэгцээ таны нэр хүндийг өсгөж, байр суурийг ихээр бэхжүүлнэ. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх нь өнөөдрийн хувьд эрсдэл багатай харилцаа болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.